Боловсрол

Одонд хүрэх хүсэл 2017-03-22 14:46

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой тохиож байна. Энэ түүхт өдөр Монголын анхны, Азийн хоёр дахь сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Оросын сансрын нисгэгч, сансрын экипаж ахалсан тоогоороо дэлхийн рекорд тогтоосон В.А.Жанибеков хоёрын нэртэй салшгүй холбоотой.
Mongolian Economy сэтгүүлийн хамт олон өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Монголын хооронд дипломат харилцааны тогтсоны 95 жилийн ойд зориулж “Шалгуур давсан 95 жил” нэртэй сэтгүүлийн тусгай дугаарыг монгол, орос, англи хэл дээр гаргаснаар хоёр улсын харилцааны түүхийн нэгэн лавлах материал болж үлдсэн юм. Тусгай дугаар гаргах ажлын хүрээнд сэтгүүл сурвалжлах баг Москва хотноо ажиллахдаа хоёр улсын харилцаанд том хувь нэмэр оруулсан олон ахмадтай уулзсаны нэг нь ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч В.А. Жанибеков байсан билээ. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын хөгжилд ихээхэн санаа тавьдаг хүний хувьд үнэ цэнэтэй үгээ манай сэтгүүлд захиж хэлсэн юм. 
 
 
ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, ОХУ дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн В.А.Жанибеков:
Ойн баяр гэдгийг би ямар нэгэн үйл явцыг дүгнэх, тайвшрах, даваад гарчихсан ямар нэгэн зааг хязгаарыг тодорхойлох, бид бүхэн амьд оршин байгаад баярлах, бид хамт байгаадаа баясах болон хамгийн гол нь бидний өмнө шийдвэрлэгдээгүй нийтлэг маш олон асуудал байгааг ойлгохын тулд зохиосон зүйл гэж боддог. Жишээ нь, одоо бидэнд хамгийн тулгамдаад байгаа том асуудал бол бид бүхэн юу болгон хувиргачихаад байгаагаа сайн ойлгохгүй байгаа манай цэнхэр гариг билээ. Энэ гэртээ бид хамтдаа эмх цэгц тогтоох хэрэгтэй байна.
Манай хоёр орны харилцааны ирээдүйн хувьд хэлэх юм бол бурхны авралаар бид өнөөдөр ямар нэгэн хувьсгалын тухай ярихгүй болсон нь сайн хэрэг гэж би бодож байна. Бид бие биеэ аль эртнээс нааш мэднэ, гэвч ардчиллыг ойлгох болон гол нь энэ замаар замнах цаашдын боломжийг үнэлэхийн тулд бид ардчиллын тухай хөнгөмсөг сэтгэлгээнд суурилсан, нэг л таатай бус эрх чөлөөнд автсан 20 жилийг туулах хэрэгтэй л байсан юм шиг байгаа юм. Ийм учраас Орос Улс цагаа олж зогсож чадсан бөгөөд Монгол Улс ч ингэж чадсан гэж би үздэг. Бид хамтран янз бүрийн төсөл хэрэгжүүлж, худалдаа арилжаа хийж, соёлын солилцоо өрнүүлж, ирээдүй үедээ зориулсан сайхан бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц зүйлс бүтээх хэрэгтэй юм.
Харин найрамдлын тухайд бол би “Хадгалах болон үржүүлэн арвижуулах!” гэж л хэлэх байна. 
 
Дважды герой Советского Союза, Герой Монголии, летчик-космонавт, член правления Общества друзей монголов в России В.А.Джанибеков:
Я думаю, что юбилей придумали для того, чтобы проводить какие-то итоги, успокоиться, определить какую-то грань, которую перешли, порадоваться, что мы еще живые, порадоваться тому, что мы вместе и, самое главное, это то, что у нас очень много общего нерешенного впереди. Например, самая большая проблема у нас это планета, которую мы во что превратили, да? В этом доме надо порядок всем вместе наводить.
А что касается будущего наших отношений, я думаю, что сегодня мы не говорим ни о каких-то революциях, слава богу! Мы уже так давно друг друга знаем, но видимо, нам надо было пройти вот эти 20 лет какой-то этой дурной свободы, как демократического легкомыслия, чтобы понять и, главное, оценить дальнейшие возможности продолжения по этому пути. Поэтому вовремя и Россия остановилась, я считаю и Монголия. Нам надо вместе строить какие-то проекты, торговать, обмениваться культурой, создавать что-то красивое и достойное вообщем-то для будущего поколения.
А на счет дружбы, я бы сказал: “Сохранить и преумножить!” 
 
V.A. Dzhanibekov, two-time Hero of the Soviet Union, Hero of the Mongolian People’s Republic, cosmonaut and member of the Board of Directors of the Mongolian Friendship Society in Russia:
 
-I think people come up with anniversary celebrations to evaluate results, to calm down and determine certain limits, to be grateful to be alive and together, and most importantly, to understand the many unresolved issues in common that faced us. For example, the biggest problem we have is this planet which we do not understand what it is turning into. We need bring our home under order.
As for the future of our relations, I think it is a good thing that we are not talking about some sort
of revolution, thank God! We have known each other for so long, but apparently, we had to go through these 20 years bound by a kind of uncomfortable freedom that took democracy for granted in order to really understand democracy and, most importantly, to evaluate further opportunities concerning whether to continue along this path. Therefore, Russia was able to stop at the right time, and I believe Mongolia was able to do so as well. We need to work together to build projects, trade and exchange culture to create something beautiful and decent in general for the future generations.
Concerning the friendship of our countries, I would say: “Maintain and multiply!”
 
Дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа "Салют 6" сансрын станцид нийт найман хоног ажиллахдаа судалгааны ажил хийж байв. 
 
Ж.Гүррагчаа  Монгол Улсын баатар, хошууч генерал
Монгол, Оросын ард түмэн эвийг эрхэмлэж ирсэн. Энхийг эрхэмлэсэн энэ харилцаа ардын хувьсгалаас ч урт настай. Үүний нэг илрэл нь “эв модны наадам” юм. Богд хаант Монгол Улсын үед хоёр улсын иргэд хамтран “эв модны наадам” хэмээх наадам зохиодог байжээ. Хилтэй залгаа мужуудын иргэд жил бүр цуглан наадамлана. Наадам дуусаад нэг модыг дундуур нь хугалан хоёр тал нэг нэгээр нь авна. Дараа жил нь уулзахдаа модоо хугалсан хэсгээр нь нийлүүлж баяр наадмаа үүсгэдэг сайхан уламжлал байжээ. Хоёр орны ард түмний эвийг эрхэмлэсэн түүхт харилцаа 1981 онд нэг алхам урагшилсан гэж би боддог. 1960-аад оны дундуур олон улсын “интеркосмос” хэмээх хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдаж байсан улс орнуудын нэг нь Монгол Улс юм. 
Манай улс олон улсын сансрын хөтөлбөрт идэвхтэй оролцож ирсэн. 20 гаруй жилийн хамтын шинжилгээ, судалгааны үр дүнг үзэх зорилгоор хоёр улс хамтарч 1981 онд сансарт ниссэн юм. Долоо хоногийн турш сансрын судалгааны “Салют” хөлөг дээр шинжилгээ судалгааны томоохон ажил гүйцэтгэсэн юм. Монгол хүн сансарт ниссэн нь  манай улсыг дэлхий дахинд сурталчлахад эергээр нөлөөдсөн, Монголын шинжлэх ухаанд сансар судлалын үүд хаалгыг нээсэн зэрэг олон талын ач холбогдолтой үйл явдал болсон юм. Сансар судлал бол улс орнуудыг нэгтгэгч, нэг нэгнээ ойлгоход чухал ач холбогдолтой салбар.
Өнөөдөр дэлхийн улс орнууд засаглалын хэлбэр, эдийн засгийн бодлого зэргээр ялгардаг ч сансар огторгуйг судлах ажилд бүгд хамтран ажиллаж байна. Дэлхий даяараа сансар судлалд анхаарлаа хандуулах болсон. Сансарт тэдний нөхөрлөл улам бэхжиж байна. Монгол, Оросын харилцаа ч сансар огторгуйд улам өргөжин тэлсэн юм.    
Хоёр ард түмний эвийг эрхэмлэсэн найрсаг харилцаа хэзээ ч бүдгэрээгүй. Цаашид ч  улам бүр “дэлгэрнэ” гэдэгт би итгэлтэй байдаг.
 
Президент Союза монгольских обществ дружбы, генерал-майор Ж.Гүррагчаа
 
Народы Монголии и России всегда предпочитали мирные отношения. Такие связи сложились еще до нашей Народной революции, примером чему служит старый “Праздник древа согласия”. Во времена правления Богдо-гэгэна наши страны совместно проводили следующую церемонию: граждане приграничных областей ежегодно собирались и устраивали соревнования. После их завершения деревянная палка ломалась пополам, и каждая из сторон забирала себе половинку на хранение. На очередной встрече через год части палок соединялись воедино, и народ широко праздновал это. Была такая прекрасная традиция.
Думаю, что в 1981 году был сделан еще один шаг вперед: в середине 1960-х годов была принята международная программа “Интеркосмос”, и Монголия стала одним из ее участников. Наша страна принимала активное участие в международной программе. Чтобы подвести итоги исследований, которые проводились Советским Союзом более 20 лет вместе с МНР, в 1981 году был совершен совместный советско-монгольский космический полет. На протяжении целой недели мы выполняли крупную исследовательскую работу на борту космического корабля “Салют”. Полет гражданина Монголии в космос стал важным событием со всесторонним значением: он оказал положительное влияние на продвижение позитивного образа Монголии в глазах мировой общественности, отворил двери космонавтики для научных организаций Монголии. Космонавтика - важная отрасль, объединяющая страны и способствующая укреплению взаимопонимания.
Сегодня различные государства мира сотрудничают в области изучения космоса, несмотря на их различия по форме правления и экономической политике. Весь мир с вниманием смотрит на развитие отрасли.
В космосе еще более укрепляется дружба между странами, и отношения между Монголией и Россией еще более расширились в космическом пространстве. Миролюбивые, дружественные отношения между нашими странами никогда не угасали.
 
Hero of Mongolia, President of the Friendship Socie ty of Mongolia, cosmo­naut and Major General J.Gurragchaa
 
The people of Mongolia and Russia have always favoured peaceful relations. The peaceful relations were formed even before our People's Revolution. One manifestation of this fact is the "peace stick games." During the time of the Mongolian state headed by Bogd Khan, our countries organised these games, especially in the border areas. After completion of the games, they broke the stick in half and each side took away half the stick for storage. At the next year's meeting, the sides joined the broken pieces of the stick in celebration. It was such a wonderful tradition. The historical relations of the two counties took another step forward in 1981. The international programme "Intercosmos" was adopted in the mid-1960s. Mongolia was one of the participants of this programme.
Mongolia actively participated in the international programme. 20 years of research culminated in the joint space flight of the two countries in 1981. For a whole week, a major research project on board the spacecraft Salyut was conducted. Mongolian civil flight into space was an important event with multilateral value, and it had a positive impact on promoting Mongolia to the international community. It opened the gateway to space exploration for scientific organisations of Mongolia. Space is an important industry that unites countries and fosters mutual understanding.
Today, countries cooperate in the field of space research, despite the fact that they have different forms of government and economy. The entire world is focusing on space exploration. The friendships between countries get much stronger in space. Relations between Mongolia and Russia also significantly extended in space.

Peaceful, friendly relations between our two countries have always been maintained. I am sure that in the future our relations will bloom now more than ever. 

Mongolian Economy

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД