Дэлхий 2016

Оюу Толгой шилдэг ханган нийллүүлэгчдээ шалгаруулав 2017-03-28 16:30

Оюу Толгой компани жил бүр зохион байгуулдаг оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэх "Эрдэнийн Говь" ёслолын арга хэмжээг өчигдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод анх удаа зохион байгууллаа.
 
Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулдаг юм. 
 
Харин энэ жилийн хувьд  Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч -“Эс Жи Эм Эс” ХХК, Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч - “Өмнөговь интерпрайз” ХХК, Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч -“Эрчим электрик” ХХК Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч ханган нийлүүлэгч -“Говь газ” ХХК,  “GRAND PRIX” буюу Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч -“Хүннү эйр” ХХК тус тус шалгарлаа. 
 
Дашрамд сонирхуулахад тус компани нь өнгөрсөн онд 990 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилласны 62 % буюу 623 нь үндэсний  компаниуд байжээ.

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД