Төсөв

Эрэгтэй, эмэгтэй тэтгэврийн нас 2037 онд 65 болно 2017-03-29 16:06

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан билээ.
 
Тиймээс ирэх хаврын чуулганы хэлэлцэх гол асуудал нь энэхүү төсвийн тодотгол болно. Сангийн яамны боловсруулсан тус тодотголд иргэдийн анхаарал татаж буй нэг асуудал нь тэтгэврийн нас нэмэх тухай юм.
 
Тус тодотголд тусгагдсанаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн жил бүр зургаан сараар нэмэгдэнэ. Ингэснээр ирэх жил 60 настай эрэгтэй 2019 онд 61 насандаа тэтгэвэрт гарах бол энэ жил 52 настай эмэгтэй  төрсөн сараасаа хамаарч 2020-2021 оны хооронд тэтгэвэрт гарах боломж нь бүрдэнэ. Харин Засгийн газрын зүгээс тэтгэврийн насыг нэмсэн шалтгаанаа Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа болон тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдэж буйтай холбоотой гэж тайлбарласан. Түүнчлэн тэтгэврийн насыг огцом нэмэх нь иргэдийн орлого амьжиргаанд сөрөг нөлөөтэй гэж үзсэн учраас дараагийн 10-20 жилд өөрчлөлт хийхээр тусгаснаар 2037 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох насыг тэгшитгэн 65 болгох аж.
 
Мөн 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүрд гурван жилийн хугацаанд 1, 0.5, 1 гэсэн дарааллаар 2.5 хувиар нэмэгдүүлэх заалтыг оруулжээ. Ингэснээр 2018-2021 оны хооронд шимтгэлээр дамжин төсөвт 117-293 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөхөөр тус төсвийн тодотголд тусгажээ.
 
А.Сэвжид
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Наран 2017 оны04 сар / 10 14:04

Хэлэх үгч олдохгүй юм насаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд захаас нь барьж чадахгүй үхэх юм байна.

Guest 2017 оны03 сар / 29 20:42

Юу гэж хуцаад байгаа новшнууд вэ? Улс орныг дампууруулсан элбэгдорж.с.баяр тэргүүтэн болон улсын хөрөнгө мөнгийг гадаадад гаргасан хулгайч нарынхаа хөрөнгө мөнгийг монголдоо авчирж алдагдалаа нөхмөөр юм.Ард түмнийг тэнэг гэж бодохоо боль.