Үзэсгэлэн

Mongolian Mining 2017 үүдээ нээлээ 2017-04-05 10:18

Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн өнөөдөр нээж байна. Улаанбаатар хотод долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинар зохион байгуулах юм.

Мongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээний хувьд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК, Олон улсын үзэсгэлэнгийн товчоотой хамтран зохион байгуулж байна.

Энэхүү салбарын хамгийн чухал үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 120 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах болно.

Үзэсгэлэнгийн хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД