Ертөнц

“Tesla Motors” компани “Ford Motor”-аас том компани болов 2017-04-12 15:40

АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla Motors” компани хөрөнгийнхөө хэмжээгээр “Ford Motor” компанийг ардаа орхиж улсдаа хоёрт орох болжээ. Энэ сарын гуравны өдөр тус компанийн хувьцаа долоон хувиар өсч хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ. Ингээд “Tesla Motors” нь 48.7 тэрбум ам.долларын үнэтэй компани болсон талаар “The Wall Street Journal” мэдээлжээ.
 
Саяхан тус компани 2017 оны эхний улирлын борлуулалтын тайлангаа танилцуулсан бөгөөд гурван сарын дотор 25 мянган цахилгаан цахилгаан машин зарснаараа дээд амжилт тогтоожээ. Үүнээс 13 450 нь S загварын, 11550 нь Х загварын авто машинууд байв. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад борлуулалт 69 хувиар өсчээ. “Tesla Motors” энэ оны эхний хагаст 50 мянган цахилгаан авто машин борлуулах төлөвлөгөөтэй аж.
 
Түүнээс гадна “Tesla Motors” компани Хятадын Гуандун мужид өөрийн хөрөнгөөр шинэ үйлдвэр нээхээр болсон байна.
 
Тус компани нь 14-хөн жилийн настай. 2016 оны үзүүлэлтээр дэлхий даяар 50 мянган цахилгаан авто машин борлуулж бусад цахилгаан машин үйлдвэрлэгч компаниудыг гүйцэж түрүүлсэн юм. Теслаг хөл дээрээ босоход Google-ийг үндэслэгч Ларри Пейж, Сергей Брин, PayPal-ийн үндэслэгчдийн нэг Илон Маск, eBay-гийн ерөнхийлөгч Жефри Сколл нар хөрөнгө оруулж байв.
 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД