Эрүүл мэнд

Цус ойртолтын түвшин нь санаа зовоож байна 2017-04-14 09:58

Цус ойртолт нь Монголд агаарын бохирдолтой адил аюулын харанга дэлдэж байна. Цус ойртолтын улмаас оюуны болон бие махбодын хөгжил муутай хүүхэд төрөх тохиолдол ихсэх болсон аж. 2005-2009 оны статистик мэдээгээр дутуу хөгжилтэй 689 хүүхэд төрсөн байна. Гэтэл 2015 оны судалгаанд энэ тоо 1280 болж өсжээ.

Төрөл садан, нутаг усаа сайн мэддэггүй нь цус ойролтын гол шалтгаан болдог.  Судалгаанаас харвал, аймаг, сум  дахь гэрлэлтийн 73.6-86.1 хувийг тус газрын уугуул иргэд эзэлдэг байна.

15-64 насныхны дунд оюуны хомсдол хамгийн их байна.

Энэ асуудлаас ангижрах нэгэн шийдэл нь угийн бичгээ хөтөлж түүнийгээ үр хойчдоо уламжлан үлдээж байх явдал юм. Засгийн газрийн оролцооноос гадна ард иргэдийн мэдлэг оролцоо энэхүү асуудлыг шийдэхэд хамгийн чухал.

Орчуулсан З.Уранчимэг

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД