Хүний хөгжил

ТОП хөрөнгө оруулагчдын нийтлэг шинж 2017-04-19 17:40

Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчидтай ярилцлага хийсэн Тони Роббинс тэдний нийтлэг дөрвөн чанарыг нэрлэж байна.

Өөрөө хөлжсөн саятан, мэргэжлийн зөвлөх Тони Роббинс нь Карл Икахн, Варрен Баффет, Рей Далио болон Жон Богле зэрэг хөрөнгө оруулагчдаас мэдсэн сургамжуудаа цуглуулан “Мөнгө: Тоглоомонд ял” номондоо хамгийн шилдэг хөрөнгө оруулагчдын дөрвөн онцлог шинж чанарыг бичиж хэвлүүлжээ.

Роббинсийн үзэж буйгаар ТОП хөрөнгө оруулагчдад байдаг дөрвөн шинж чанарыг хүргэе.

1. Тэд мөнгөө алдахыг тэвчдэггүй

“Тэд бүгдээрээ мөнгөө алдахгүй юм шүү гэсэн бодлоос салдаггүй. Тийм хамааралтай байдал нь ухаан санаанд багтамгүй” гэж Роббинс хэлжээ.

Ерөнхийдөө, мөнгөө алдахгүй байх гэсэн солиорол нь өндөр төвшний хөрөнгө оруулагчдын урт хугацааны бодлогын нэг хэсэг юм.

Жишээлбэл, тэрбумтан бизнес эрхлэгч Ричард Брэнсоны хөрөнгө оруулалтын стратеги нь мөнгө алдахаас сэргийлэх арга зам хайхаас эхэлдэг. “Тэрээр Виржин агаарын тээвэрлэлтийн компаниа эхлэхдээ /мэдээж хэрэг агаарын тээвэрлэлтийн бизнес эхлэх нь маш том эрсдэл/ Боеингтой уулзаж хэрвээ онгоц нь ажиллахгүй байвал тэрээр хариуцлага хүлээхгүй бөгөөд буцааж явуулна гэсэн хэлэлцээр хийсэн байдаг” гэж Роббинс дурьджээ.

2. Тэд эрсдлийг бууруулдаг

“Тэд бүгдээрээ тэгш хэмт бус эрсдэл болон шан харамжинд дуртай байдаг. Энэ нь тэд хамгийн бага эрсдлийг хайж хамгийн өндөр ашиг бий болгохыг эрэлхийлдэг гэсэн үг юм, тэгээд ч энэ нь тэдний амьдралын утга учир,” гэж Роббинс хэлжээ.

Хамгийн амжилттай яваа хөрөнгө оруулагчид том хэмжээний эрсдэл авч их хэмжээний ашиг олно гэсэн философийг дэмждэггүй байна.

3. Тэд заримдаа өөрсдийгөө буруудаж байгааг мэдээд хамгаалдаг.

Үргэлж хөрөнгө оруулагчдын 100 хувь зөв байдаггүй. Шилдэг хөрөнгө оруулагчид ирээдүйд гарах алдаагаа урьдаас мэдэж хаяагаа манадаг. Жишээ дурдахад, тэд бүх мөнгөө нэг газар хадгалдаггүй, тэд олон хэсэг хувааж хадгалдаг.

“Тэд огт эргэлзээгүй үнэхээр өөрсдийгөө буруудаж байгааг мэддэг ... тиймээс тэд хөрөнгөө тархаан байршуулснаар амжилтанд хүрдэг” гэж Роббинс дурджээ.

4. Тэд буцааж өгдөг

“Хамгийн сүүлийн миний олсон зүйл гэвэл: Тэд бараг бүгдээрээ жинхэнэ өглөгийн эзэд байдаг, зөвхөн өнгөн талдаа ч биш ...  тэд бусдад өгөх хүсэл тэмүүлэлтэй байдаг ... Энэ бол үнэхээр үнэн зүйл,” гэж Роббинс батлан хэлжээ.

Үнэхээр ч, дэлхийн тэргүүн баячуудын хоёр нь болох, Билл Гейтс болон Варрен Баффет нар нь “Өгөх Амлалт” гэх байгууллагаараа дамжуулан ядахдаа хөрөнгийнхөө хагасыг хандивлахад ер бусаар уриалах болсон билээ.

 

Эх сурвалж: CNBC.com 

Орчуулсан: З.Уранчимэг

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД