Ертөнц

Судалгаа: Дугуй унах нь хавдрын эрсдлийг хоёр дахин багасгадаг 2017-04-24 13:28

 
Урт насламаар байна уу? Хорт хавдар, зүрх судасны өвчний эрсдлийг багасгамаар байна уу? Тэгвэл ажилдаа дугуйтай яв хэмээн Их Британийн эрдэмтэд зөвлөж байна.
 
 
Глазгогийн Их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгааны үр дүнд дугуй унах нь хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг хоёр дахин багасгадаг нь нотлогджээ. Таван жил үргэлжилсэн уг судалгаанд 250 мянган сайн дурынхан хамрагджээ. Тэд бүгд унадаг дугуйг биеийн тамирын хэрэгсэл биш тээврийн хэрэгсэл болгон ашигладаг хүмүүс.
 
Судалгаанд оролцогчид долоо хоногт 48 км орчимд дугуйгаар зорчжээ. Хэдий чиний их унадаг дугуй унана, төдий чинээ эрүүл мэндэд эерэг нөлөөлж байв.
 
Судалгааны явцад 2430 оролцогч нас барж, 3748 хүн хорт хавдраар өвчилж, 1110 хүнд зүрхний өвчин илэрчээ. Гэхдээ судалгааны үеэр унадаг дугуйгаар тогтмол зорчих нь үхлийн эрсдлийг 41 хувь, хорт хавдраар өвчлөх магадлалыг 45 хувь, зүрх судасны өвчний тохиолдлыг 46 хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
 
Явган явах нь мөн адил зүрх судасны өвчнийг дарангуйлдаг ч хавдрын эрсдэлд нөлөөлж чаддаггүй. Гэхдээ явган явахын ач холбогдлыг мэдрэхийн тулд долоо хоногт ес орчим км явах ёстой.  

“Улс орнууд унадаг дугуйчдад зориулсан дэд бүтцийг сайн хөгжүүлэх хэрэгтэй” гэж дээрх судалгаанд оролцсон Жейсон Джилл эмч ярьж байна.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД