Боловсрол

Вагнер Ази залууст оюуны хөрөнгө оруулалт хийсээр байна 2017-04-27 17:04

Монгол улсын хэмжээнд Механик, тээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойд зориулан ШУТИС-ын Механик инженерийн сургуулиас зохион байгуулж буй “Монгол инженер 2017” анхдугаар нэгдсэн олимпиад, эрдэм шинжилгээний их хурал 4 сарын 20-22ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Нийт 17 их дээд сургууль, 29 аж ахуй нэгж, албан байгууллагууд оролцож буй уг арга хэмжээнд ирээдүйн механик инженерүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийж Вагнер ази тоног төхөөрөмж ХХК ерөнхий ивээн тэтгэгчдийн нэгээр хамтран ажиллаж мөн оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд Ажлын байрны нээлттэй өдөрлөг, Улсын олимпиад, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Олимпиадын нээлт, үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор док (Ph.D), проф., Б.Очирбат; Монгол улсын Ардын багш, академич, док (Sc.D), проф., Ч.Авдай; МУ-ын гавъяат багш, док (Ph.D), проф., Н.Төмөрбаатар, Вагнер Ази группын засварын үйл ажиллагааны ерөнхий менежер Б.Сүхбаатар, APU ХХК-ийн инженер Ц.Гантулга, MSM Автомотивын дэд ерөнхийлөгч Kelly Patterson нар оролцсон юм.
 
Нэгдсэн дүнг танилцуулбал:
Багийн нэгдсэн амжилтаар:
·         Тэргүүн байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутнууд (шилжин явах цом, диплом) - 383.35 оноо
·         Дэд байранд ШУТИС.БАС-ийн оюутнууд (диплом) - 307.3 оноо
·         Гутгаар байранд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн нэрэмжит ШУТИС.МЕХТС-ийн оюутнууд (диплом) - 276.85 оноо
·         Тусгай байранд УБТЗ-ын ТДС-ийн оюутнууд - 183.8 оноо
Инженерийн хувийн амжилтаар:
·         I байранд ДЦС-4 ТӨХК-ийн инженер, техникийн ажилтан Ц.Дэмбэрэллхагва
·         II БАЙРАНД Вагнер Ази Групп инженер, техникийн ажилтан С.Баясгалан
·         III байранд APU ХХК-ийн инженер, техникийн ажилтан Г.Мөнх-Очир
Хувийн амжилтаар I, II, III байранд шалгарсан оюутнуудад алт, мөнгө, хүрэл медаль, диплом, ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, гарын бэлгийг (APU ХХК, Вагнер Ази групп, MSM групп) тус тус гардуулав.

Үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шинэ үр дүнгээс хуваалцах, үйлдвэр албан байгууллагуудад шинээр нэвтрүүлж буй технологиуд, инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 10 гаруй илтгэлийг инженер, техникийн ажилтнууд, профессор багш нар тавьж хэлэлцүүллээ. 

 

 

 

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД