Ертөнц

Монгол Оросоос туслалцаа хүсэв 2017-04-28 10:59

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч мягмар гаригт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзав. Уулзалтын үеэр Монголын тал ОХУ-аас монголын агаарын цэргийн хүчийг сайжруулахад туслалцаа хүссэн байна.

Уулзалтын дараа Б.Батэрдэнэ хэлэхдээ “Манай улс батлан хамгаалахын үзэл баримтлалаа улам бүр сайжруулж байгаа бөгөөд хэд хэдэн холбогдох хууль батлагдсан. Монголын зэвсэгт хүчинд хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн ажил ч байна. Тиймээс бид ОХУ-аас манай батлан хамгаалах салбарыг хүчирхэгжүүлэх тал дээр ялангуяа агаараас хамгаалах салбарт туслалцаа хүссэн” гэв.
Харин Оросын тал монголын цэрэг, байлдагчдыг сургахад туслана хэмээн мэдэгдсэн байна.
Б.Бат-Эрдэнэ “Монголын 350 гаруй сонсогч ОХУ-ын нэр хүнтэй 20 гаруй сургуульд суралцаж байна. Монголын сонсогчдыг хөнгөлөлттэй болоод бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах боломжоор хангасан ОХУ-ын Засгийн газарт баярлаж байна” хэмээн мэдэгдсэн.
Харин ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу олон улсын аюулгай байдлын хуралд ирж оролцсонд талархал илэрхийлсэн байна.
 
Эх сурвалж: Sputnic
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД