Төсөв

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх татварууд 2017-05-01 14:01

УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өнгөрөгч дөрөвдүгээр сард эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх болсон. Харин эдгээрийн гурав нь 05-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна.

Тодруулбал:

 -Хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татварыг анх удаа ногдуулна

- Авто машины онцгой албан татвар (авто машины насжилт, цилиндрийн багтаамжаас хамааран   3-15 хувийн татвар нэмж ногдуулна.

- Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

 
Харин ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмнэ. Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг өмнө нь хоёр удаа бууруулжээ. Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна. Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж Засгийн газар үзсэн.
 
Түүнчлэн иргэдийн зүгээс хамгийн шүүмжлэлтэй хандаж байгаа нь автомашины импортын онцгой албан татвар юм. Тухайлбал машин импортлогчид хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийн, хуулийн хугацаа хэт давчуу, бэлтгэл хийх боломж олгоогүй гэсэн юм.
 
Харин Засгийн газар авто машины онцгой албан татварыг нэмснээр улсын төсвийн орлогыг нэмэх, авто машинаас ялгарах хорт утааг бууруулах, хуучин авто машинуудыг хэрэглээнээс гаргах зэрэг олон талын давуу талтай гэж тайлбарласан юм.
 
А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД