Бизнес

"Шидэт" сим-картны нээлт болов 2017-05-01 14:58

Хэрэглэгчид, тэр дундаа гадаадад амин болон албан ажлаар байнга зөрчдөг хүмүүсийн хувьд роуминг төлбөр өндөр гардаг нь санхүүд хүндээр тусдаг. Яг л ийм асуудалтай байнга тулгардаг байсан Италийн нэгэн эрдэмтэн үүнийг шийдэх технологийн шийдэл олсон нь “Chatsim” байв.
 
Энэ нь тухайн очсон орныхоо үүрэн телефоны операторын тарифаар мэссэж бичих, дуудлага хийх, гэрэл зураг, дүрс бичлэг илгээх боломж олгодог технологи юм. Chatsim нь хоёрхон жилийн дотор дэлхийн 150 орны 250 гаруй үүрэн телефоны операторуудтай холбогдсон том сүлжээ.
 
Тэгвэл энэ үйлчилгээг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд Монголд нээлээ. Монголын “Роял” групп таван сарын өмнөөс Италийн төв компанитай хамтын ажиллагаа эхлүүлжээ.
 
Технологийн хувьд IOS, Android, Windows ашиглахаас гадна Messenger, Kakao talk, WhatsApp зэрэг есөн төрлийн апплекейншнийг нэмэлт роумингийн төлбөр, Wifi сүлжээгүйгээр ашигладаг байна. Үнийн хувьд Сим карт нь 36 000, цэнэглэхэд 36 000 төгрөгийн үнэтэй аж. Ингэснээр гадаадад зорчиж буй Монголын хэрэглэгчид ухаалаг утсаа ашиглан ар гэр, ажлынхантайгаа хямд үнээр холбоо барих боломж бүрдэв.

“Роял” группын ерөнхийлөгч Д.Сэржбүдээгийн ярьснаар тус компани нь технологийн чиглэлээр олон ажил төлөвлөж хэрэгжүүлж буйн нэг нь Chatsim юм. Цаашдаа цахим худалдааны томоохон төсөл төлөвлөж байгаа гэж хэллээ.  

Г.Даваадорж

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД