Ертөнц

Дараагийн ерөнхийлөгч хэн бэ? 2017-05-02 12:08

Бүгд Найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болоход нэг долоо хоног үлдээд байна. Тус сонгуулиар зүүний хүчний Мүн Жэ-ин сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа. Түүний хүчтэй өрсөлдөгч болох Солонгосын төвийн хүчний Ан Чёл-сү сонгуулийн сүүлийн шатанд Хойд Солонгосын цөмийн бөмбөг, пуужингаас хамгаалах төлөвлөгөө боловсруулсан нь радикал хүчнийхний дэмжлэгийг авахад нөлөөлсөн. Ингэснээр түүний сонгогдох магадлал өсөх болов уу хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын есний өдөр болох бөгөөд Солонгосын сонгуулийн төв хорооноос гадаадад оршин сууж буй нийт сонгогчдын тоог өчигдөр буюу нэгний өдөр албан ёсоор мэдээлсэн байна.
Гадаадад оршин суугаа 2 сая 200000 иргэн сонгууль өгөх бөгөөд сонгогчдын тоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад 40 хувиар өссөн байна. Тус улсын хэвлэл мэдээлэл “Иргэдийн улс төрийн идэвхи өндөр байна” хэмээн мэдээлж байна. Сонгуулийн өмнөх судалгаанаас харахад тус улсын хамгийн хүчирхэг нам болох Нэгдсэн ардчилсан намаас нэр дэвшиж буй Мүн Жэ-ин сонгогдох магадлал өндөр байгаа. Харин түүний өрсөлдөгч, Солонгосын ардын намаас нэр дэвшиж буй Ан Чёл-сүг ч олонхын санал авах магадлалтай гэж үзэж байна.
“Korea Gallup” судалгааны байгууллагын явуулсан судалгаагаар нэр дэвшигч Мүн Жэ-ин 40 хувь, Ан Чёл-су 24 хувийн санал авах бол өнгөрсөн хугацаанд эрх барьсан Ард түмний эрх чөлөө намаас нэр дэвшигч  Хон Жюн-пё 12 хувийн санал авчээ. Сонгуультай зэрэгцэн Хойд Солонгосын цөмийн бөмбөгийн аюул нэмэгдэж буйтай холбоотойгоор радикал намын пракцууд Ан Чёл-су болоод Хон Жюн-пё нэр дэвшигчдийг дэмжихээр хуваагдаад байгаа юм.
 
Эх сурвалж: NHK

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД