Бизнес

Монгол франчайзинг “Мандухауз” нээлтээ хийлээ 2017-05-02 17:15

Сүүлийн гурван жилийн статистик дүнгээс харвал нийтийн хоолны салбар жил бүр тогтмол 15 хувийн өсөлттэй байна. Тодруулбал 2016 оны орлогыг 2015 оныхтой харьцуулахад 25 тэрбум төгрөгийн өсөлт гарчээ. Өнөөгийн байдлаар нийтийн хоолны салбарт 800 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна.
 
Харин өнөөдөр энэ тоо нэгээр нэмэгдэж “Эрүүл хоол, Жаргалтай амьдрал” уриатай кофе шоп, түргэн хоол хосолсон анхны сүлжээ “Мандухауз” нээгдлээ.  Монголд боловсруулсан мах, гурил, давс, хүнсний ногоо гэх мэт органик түүхий эдийг ашиглан азийн уламжлалт хоол болох буузыг өөрийн кофе шофын загвартай хослуулан орчин үеийн хэв маяг, стандартад нийцүүлэн гаргасан үйлчилгээний брэнд аж.
 
Тус газрын цаашдын зорилго нь дэлхийн топ 500 франчайзинг брэндийн жагсаалтад багтах аж. Сүүлийн жилүүдэд дотоодын нийтийн хоолны салбарт Дэлхийн томоохон брэндүүдийн франчайзинг түгээмэл болсон нь зах зээлийн  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй юм.
 
Тиймээс энэ өрсөлдөөнт зах зээлд Мандухауз нь нэгдэж Монгол франчайзингийг эхлүүлээд байна. Түүнчлэн брэндийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүн бүхэнд нээллттэй ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том франчайзингийн брэнд болох туйлын зорилготой аж. Тэд цаашид гадаад зах зээлд брэндийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Тухайлбал АНУ-ын хэд хэдэн бизнесмен хөрөнгө оруулагчдад санал тавихад нэлээд нааштай хариултыг хүлээн авсан байна. Мөн ойрын хугацаанд Казахстаны зах зээлд нэвтэрэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тун удахгүй Да хүрээ захын дэргэд хоёр дах салбараа нээхээр бэлтгэл ажил нь эхэлсэн байна.
 
Төслийн ахлагч П.Мөнхчулуун “Манай брэндийн онцлог бол кофе шоп болон түргэн хоолыг хослуулах. Учир нь энэ хоёрыг хослуулсан газар нь дэлхийд цөөн бий. Хэрвээ манай улсад хамгийн ойрхон хоёр салбарыг нэрлэ гэвэл нэг нь Казахстаны нийслэл Алмата, Өвөр Монголын Шилийн голд бий. Мандухауз маань монгол брэнд учраас Дотоодын аж ахуй нэгж болон иргэдэд энэхүү эрхээ эхний гурван сар үнэгүй олгоно” гэж хэлэв. 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД