Боловсрол

"Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөний түүх 2017-05-09 11:52

Mongolian Economy сэтгүүлийн хамт олон өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Монголын хооронд дипломат харилцааны тогтсоны 95 жилийн ойд зориулж “Шалгуур давсан 95 жил” нэртэй сэтгүүлийн тусгай дугаарыг монгол, орос, англи хэл дээр гаргаснаар хоёр улсын харилцааны түүхийн нэгэн лавлах материал болж үлдсэн юм. Тусгай дугаар гаргах ажлын хүрээнд сэтгүүлийн сурвалжлах баг Москва хотноо ажиллахдаа Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” нэртэй хөшөөний түүхийг дэлгэрэнгүй сурвалжилсан билээ. Уг хөшөөг Дэлхийн хоёрдугаар дайнд Улаан армид хүчин зүтгэж Берлин хүртэл явсан монгол морьдод зориулсан зориулж бүтээсэн юм.
 
"Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөө
 
Москва хотын яг төвд, олны хөлхөх дуртай Шинэ Арбатын гудамжтай хаяа нийлэн орших “Борисоглебский, 11” хэмээх гудамжийг нааш цааш зорчих монголчууд сайн мэднэ. ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам түүгээр хаягладаг бөгөөд яамны байрны хашаагаар оронгуут дайны бэрх замаар их буу чирэн довтолгож яваа монгол морьдын боржин хөшөө нүднээ тусна. Энэ бол өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путиний урилгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохдоо бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” /”По дорогам войны”/  хэмээх монгол морины хөшөө юм.
Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр  уг хөшөөний суурийн чулууг тавих ёслолын ажиллагаа байлаа. 11 дүгээр сарын 3-нд болсон энэхүү ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Андрей Кулик, Москва хотын соёлын өвийн газрын  нэгдүгээр орлогч дарга Сергей Мирзоян, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ОХУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс, ЭСЯ-ны ажилтнууд оролцсон юм.
Хүндэтгэлийн дэнж даяар цэрэг, дайны сэдэвтэй орос, монгол дуу ээлжлэн цуурайтаж, хоёр орны Төрийн дуулал уянгалсны дараа энэ чухал үйл явдлыг тохиолдуулан хоёр талын албаны хүмүүс баяр хүргэн үг хэлцгээв. Тэдний нэг  ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал ноён Андрей Кулик хэлсэн үгэндээ “Исгэрэх суман дундуур их буу чирэн зам харгуйгүй, бартаа ихтэй газраар давхиж яваа хүчирхэг монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөөг өнгөрсөн жил ялалтын баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид бэлэглэсэн”-ийг дурдаад Орос орны хувьд Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх нь тус улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг тэмдэглэсэн юм. Харин Монгол Улсын Элчин сайд Б.Дэлгэрмаа үг хэлэхдээ “Монгол орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалсан Халхын голын тулалдааны дайчин нөхөрлөлийг эргэн дурсангаа би манай эх орны төлөө эрэлхэг охид, хөвгүүдийнхээ алтан амийг өргөсөн Зөвлөлтийн ард түмний ач тусыг монголчууд үүрд санан дурсана гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ. Хатагтай Б.Дэлгэрмаа мөн ОХУ-ын Засгийн газар болон Москва хотын захиргааны дэмжлэгтэйгээр уг хөшөөг бүх нийтээр хүндлэн дээдэлдэг ариун дагшин газар болох Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулах шийдвэрийг 10 дугаар сарын 13-нд санал нэгтэй гаргасан Москва хотын Думын дэргэдэх Монументаль урлагийн комисст гүн талархал илэрхийллээ.
Дэлхийн 2-р дайны үеэр Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид 500 мянган гаруй агт морь бэлэглэсэн бөгөөд зөвхөн 1943 онд л гэхэд фронтод хөлөглөж  байсан таван морь тутмын нэг нь монгол морьд байжээ.
Манай хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болох ялалтад тэмүүлсэн монгол морьдын сүрлэг хөшөө ирэх жилийн ялалтын баяраар Хүндэтгэлийн дэнжийн хүндтэй хэсэг буюу Ялалтын цэцэрлэгт хүрээлэнгийн олны нүдэнд эн түрүүнд тусах газар залран,  үнэнч нөхөрлөлийн гэгээн түүхийг үе үеийн хүмүүст сануулж байх аж.
Ёслолын арга хэмжээнд оролцсон Монгол, Оросын төлөөлөл дурсгалын зураг авахуулсны дараа ноён Андрей Куликээс энэхүү арга хэмжээтэй холбогдуулан сэтгэгдлийг нь сонирхвол:
-Оросын ард түмэн Халхын голын хөвөө, Манжуурын толгод болон Хасан нуурын эрэг дээр соёолон бэхэжсэн дайчин нөхөрлөлийнхөө түүхэн уламжлалыг ямагт санан хүндэлдэг. Эх оны их дайны үед Монголын ард түмнээс илгээсэн хүнсний зүйл, хүчирхэг морьд, дулаан хувцас, цэргийн техник зэрэг тусламж дэмжлэгийг үнэлж баршгүй юм. 2014 онд Монгол Орос хоёр Халхын голд ялалт байгуулсны 75 жилийн ойг хамтран тэмдэглэсэн, өнгөрсөн онд Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойг хамтдаа тэмдэглэлэээ, харин одоо бид хоёр орон дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмэглэж байна. Манай хоёр ард түмний хамтдаа туулж өнгөрүүлсэн түүхэн алдарт үйл явдлууудын тухай гэгээн дурсамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж боддог” хэмээн хариулсан юм. 
 
 

Зургийн тайлбар:  Фронтын шугамд зам харгуйгүй газраар их буу чирэн давхиж яваа “Ялалтад тэмүүлсэн морьд” хэмээх монгол морьдын хүрэл хөшөөг Монголын хэсэг жирийн иргэний санаачилгаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр нэрт уран барималч А.Очирболд урлажээ. 
 
Памятник "По дорогам войны"
 
Монголы хорошо знают Борисоглебский переулок, 11 в самом центре Москвы,  недалеко от оживленной улицы Новый Арбат, и что по этому адресу находится посольство Монголии в РФ. С прошлого года посетители посольства становятся свидетелями незабываемого зрелища – бронзовой скульптуры монгольских лошадей, тянущих артиллерийское орудие по фронтовому бездорожью. Временно установленный во дворе посольства этот памятник под названием “По дорогам войны” был подарен Президентом Монголии Ц.Элбэгдоржем в мае прошлого года во время его участия в праздновании 70-летнего юбилея Победы в Великой отечественной войне по приглашению Президента РФ Владимира Путина.          
Одной из многочисленных мероприятий, приуроченных к 95-летнему юбилею установления дипломатических отношений между Монголией и РФ, стала церемония установления на Поклонной горе в Москве закладного камня данного памятника. В церемонии, состоявшемся 3 ноября, приняли участие директор Первого департамента Азии Министерства иностранных дел РФ Андрей Кулик, первый заместитель руководителя Департамента культурного наследия города Москвы Сергей Мирзоян, государственный секретарь Министерства иностранных дел Монголии Д.Даваасурэн, Чрезвычайный и полномочный посол Монголии в РФ Б.Дэлгэрмаа, другие должностные лица и сотрудники посольства.
После того как на Поклонной горе были возложены цветы и прозвучали фронтовые песни и гимны России и Монголии официальные лица сторон выступили с поздравительными речами, посвященными этому важному событию. В частности, директор Первого департамента Азии МИД РФ, господин Андрей Кулик сказал, что памятник, представляющий собой скульптуру выносливых монгольских лошадей, тянущих орудие на фронте под свист пуль и снарядов был подарен Президентом Монголии Президенту России в прошлом году во время празднования Дня Победы.Для нашей страны, отметил он, развитие связей с Монголией - один из внешнеполитических приоритетов. В свою очередь, посол Монголии в РФ Б.Дэлгэрмаа напомнила о боевом братстве в сражениях на Халхин-Голе. Это помогло сохранить территориальную целостность и независимость Монголии, где всегда будут помнить неоценимую помощь советского народа. 
Госпожа Б.Дэлгэрмаа также выразила глубокую благодарность Комиссии по монументальному искусству при Мосгордуме за вынесенное 13 октября единогласное решение об установлении данного памятника на священной для россиян Поклонной горе при поддержке Правительства РФ и Администрации города Москвы.    
Этот величественный памятник, представляющий собой монгольских лошадей, везущих фронтовое орудие навстречу Победе будет установлен на видном месте в Парке Победы на Поклонной горе в следующем году ко Дню Победы. Монумент будет служить символом дружбы двух стран и напоминать грядущим поколениям о верности и братстве наших народов.          
После памятного фото участников церемонии господин Андрей Кулик поделился своими впечатлениями о мероприятии:
- Россияне помнят и чтут традиции боевого содружества, зародившегося у реки Халхин-Гол, на сопках Манчжурии и у озера Хасан. Неоценима помощь Монголии во время Великой Отечественной войны, которая поставляла продовольствие, лошадей, теплые вещи, технику. Далее он напомнил, что в 2014 году Россия и Монголия совместно отмечали 75-летие победы на Халхин-Голе, в прошлом году - 70-летие победы в Великой Отечественной войне, а в этом году отмечается 95-летие установления дипломатических отношений между Россией и Монголией.  "Наш долг, - подчеркнул Андрей Кулик, - сохранить светлую память о славных вехах истории наших народов".
 
 
Monument of Mongolian horses to be erected high in Moscow
 
Mongolians know very well about “Borisoglebskiy 11” Street right in the centre of Moscow, located near New Arbat Avenue. Borisoglebskiy 11 Street is the address of the Embassy of Mongolia in Moscow, and a bronze monument which depicts Mongolian horses pulling artillery will catch your eye when you enter the backyard of the embassy. The monument titled "On the Roads of War" was gifted by President Ts.Elbegdorj to the Russian Federation during his visit participating in the 70th anniversary of Victory Day.
The ceremony of the setting of the monument’s foundation stone at Poklonnaya Hill in Moscow was one of the many events organised within the framework of the 95th anniversary of the establishment of diplomatic relations between Russia and Mongolia. Andrey Kulik, Director of the First Asian Department of the Ministry of Foreign Affairs of Russia; Sergey Mirzoyan, Chief Moscow Inspector for State Protection of Items of Cultural Heritage; D.Davaasuren, State Secretary of the Ministry of Foreign Relations of Mongolia; B.Delgermaa, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to Russia; and other officials and embassy staff participated in this ceremony held on November 3.
After the war themed Russian and Mongolian songs as well as the national anthems of the two countries echoed alternately over Poklonnaya Hill, officials of the two sides made congratulatory speeches. “On last year’s Victory Day, the president of Mongolia presented this monument of Mongolian horses pulling artillery through rough roads against the whistling of bullets,” stated Andrey Kulik, who also noted that expanding relations with Mongolia is one of the foreign policy priorities for Russia.
Reciprocating the praise, Mongolian Ambassador to Russia B.Delgermaa stated: "I would like to say that the people of Mongolia will forever remember the help of the Soviet people in protecting our country, territorial integrity and sovereignty, and honour the ultimate sacrifice made by the brave men and women at the Battles of the Khalkha River." She also expressed deep gratitude to the Commission for Monument Art of the Moscow City Duma, which made the decision to place the monument at Poklonnaya Hill (a location sacred to the military history of Russia) on October 12 of this year with the support of the Russian Government and the Moscow administration.
"On the Roads of War" – the symbol of the friendship of our two countries – will be placed at Victory Park, the most respected and prestigious part of Poklonnaya Hill, during next year's Victory Day as a reminder of the historical and loyal friendship between the two countries for generations to come.
We asked Andrey Kulik about his impression of the event after representatives of the two countries who attended the ceremony posed for a photo.
“The Russian people always remember and respect the historic tradition of our friendship strengthened through the Battles of the Khalkha River, the Manchuria hills and Lake Khasan,” he said. “The assistance the Mongolian people sent during World War II in the form of food, strong horses, warm clothing and military equipment was invaluable. Mongolia and Russia celebrated together the 75th anniversary of the victory at the Khalkha River in 2014, and we celebrated the 70th anniversary of V-E Day last year. This year, we celebrate the 95th anniversary of the establishment of diplomatic relations. Leaving a legacy of the shared history our two nations for the next generation is our responsibility.”
 
 
Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөг хэрхэн Москва хотын Хүндэтгэлийн дэнжид байрлуулах болсон түүхийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа бидэнд хуучилсан юм. 
 
- Москва хотын Хүндэтгэлийн дэнжид /Поклонная гора/ монголчуудын бэлэглэсэн монгол морьдын хөшөөг байршуулахаар болжээ. Их сайхан санагдлаа. Энэ нь хоёр орны соёл, түүхийн харилцаанд зохих хувь нэмэр болно гэж бодож байна.
- 2015 онд Эх орны их дайны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмний бэлэг” хэмээн уран барималч А.Очирболдын “Ялалтад тэмүүлсэн морьд” гэдэг сайхан хөшөөг бэлэглэсэн. Ерөнхийлөгч В.В.Путин үүнийг маш их бэлгэшээн хүлээж авсан. Харамсалтай нь хөшөөг хаана байрлуулах асуудал гарч ирсэн. Уг хөшөө Элчин сайдын яамны хашаанд байлгаж байгаа. Миний бие Элчин сайдаар томилогдож ирснийхээ дараа ажлын хэсэг байгуулж ажилласнаар Оросын  ард түмний хамгийн их хүндэтгэдэг, чухал газар болох Хүндэтгэлийн дэнжийн Ялалтын паркт энэ хөшөөг байршуулахаар болсон юм. Хоёр орны найрамдлын сард багтааж хөшөөг байршуулахыг хичээсэн ч Москва хотын захиргаа “Олон газраас зөвшөөрөл авах шаардлагатай” гэсэн хариу өгсөн. Нийт 43 газраас зөвшөөрөл авдаг. Хамгийн сүүлийн зөвшөөрөл нь өнгөрсөн 10 дугаар сарын 13-ны өдөр болж, Москва хотын Думын дэргэдэх Монументаль урлагийн комиссоор хэлэлцүүллээ. Хэрэв тэд хөшөөний утга агуулга, чанар чансааг хүлээн зөвшөөрөөгүй бол ямар ч боломжгүй шүү гэдгийг хотын захиргаанаас хэлж байсан. Ингээд тэр комисст хэрэг зоригоо учирлан ярьсан. “Дэлхийн II дайн эхэлсэн хамгийн анхны өдрөөс эхлэн Монголын ард түмэн “Бүхнийг ялалтын төлөө!” уриан дор хамгийн сайн агт морьдоо шилэн хагас сая орчим хүлгээ фашизмтай тэмцэх үйлсийг дэмжиж фронтод илгээсэн. Дайны хүнд хэцүү таван жилийг монголчууд Оросын ард түмэнтэй хамтдаа туулсан. Тийм учраас энэ бол Монголын ард түмний жинхэнэ зүрх сэтгэлийн бэлэг юм аа” гэж 20 минутын турш тайлбарлалаа.
 Нэрт кино найруулагч Сергей Герасимов, ардын уран зохиолч Борис Васильев нар “1941 онд Орост сүүлийн 100 жил болоогүй хүйтэн өвөл болсон. Москвагийн дэргэдэх алдарт тулалдаанд Сибирийн дайчид “Ухарч болохгүй, ард Москва байгаа!” гэсэн тушаалтай орохдоо бүх цэрэг Монголын нэхий дээл, эсгий гутал өмсөн орж ялалт байгуулсан юм” хэмээн ярьж, биднийг дэмжиж байсан. Тэд “Бид холбоотнуудаа их ярьдаг. Манай анхны холбоотон бол Монгол Улс. Энэ ард түмэн чин сэтгэлээсээ бүхнээ зориулж Зөвлөлтийн ард түмэнд тусалж байсан шүү” гэдгийг тодотгосон. Энэ үеэр хуралд оролцсон настай хүмүүсийн нүдэнд нулимс цийлгэнэж байсан. Ингээд 100 хувийн дэмжлэг авсан даа. Энэ шийдвэрийн дагуу Моксва хотын захирагч С.С.Собянин ирэх жилийн тавдугаар сарын 9-ний Ялалтын баяраар хөшөөг маань тэнд байршуулах захирамж гаргасан.
 
"Mongolian economy" magazine

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД