Ертөнц

Хятад улс дэлхийд анх удаа далайн ёроолоос "халуун мөс" олборлов 2017-05-18 16:12

Хятадын газрын тосныхон дэлхийд анх удаа Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос “халуун мөс” хэмээн нэрлэдэг байгалийн хийн гидрат олборложээ. Энэ тухай өнөөдөр Хятадын төв телевиз Хятадын Байгалийн нөөцийн яамны мэдээллээс иш татан мэдээлэв.
Тус яамны Геологийн судалгааны газрын орлогч Ли Циньфа “энэ бол АНУ-д болсон занарын хувьсгалтай адил том үйл явдал. Энэхүү судалгааны үр дүн ирээдүйн эрчим хүчний салбарт том өөрчлөлт авчирна” гэсэн байна.
 
Тэрбээр байгалийн хийн гидрат олборлох онолын бааз суурь, технологийн хувьд Хятад улс асар том амжилтад хүрч тус улс “халуун мөс” олборлолтоор тэргүүлэгч байр суурь эзэлсэн гэж хэлэв.
 
Гидратын дээжийг 1.2 километрын гүнээс гаргаж авсан бөгөөд усан доорх 200 метр гүн цооног нь Хонконгоос зүүн өмнө зүгт 285 километрт оршдог аж. Ердөө найман өдрийн дотор 120 шоо метр “халуун мөс” олборложээ. Олборлосон гидратын метаны агууламж нь 99.5 хувь болжээ.
 
Нэг шоо метр гидрат нь 160 шоо метр байгалийн хийтэй тэнцдэг. Автомашин 100 литр хийгээр 300 километр явах бол 100 литр “халуун мөсөөр” 50 000 километр явна.
 
Гидрат олборлох чиглэлээр Канад, Япон зэрэг улсууд төсөл хэрэгжүүлж байгаа ч одоохондоо Хятадтай адил үр дүнд хүрээгүй байна.
 

Г.Даваадорж  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД