Ертөнц

Арабын зургаан орон Катартай дипломат харилцаагаа таслав 2017-06-05 17:19

Йемен, Ливи улсууд Катартай дипломат харилцаагаа тасалж буйгаа зарлав. Ингэснээр зургадугаар сарын 5-ны байдлаар Бахрейн, Египет, АНЭУ, Саудын Араб, Йемен, Ливи гэсэн арабын зургаан улс тус улстай дипломат харилцаагаа таслаад байна.
 
Йемений Засгийн газар бусад таван улсыг даган дипломат харилцаагаа зогсоосноос гадна хуситуудтай тэмцэж буй Арабын эвслээс Катарыг гаргах тухай мэдэгджээ.
 
“Al Arabia” телевизийн мэдээлснээр Йемен улс Катарыг тус улсад буй хэт бүлэглэлүүдийг дэмжсэн хэмээн буруутгаж буй аж.
 
Түүнчлэн Ливийн Түр Засгийн газар Катараас харилцаагаа тасалсан тухай тус улсын ГХ-ийн сайд Мохаммед Аль Дэри телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар “Катар нь 2012 оноос “Лалын ахан дүүс” бүлэглэлийн Ливи дэх хэсэг болон бусад зэвсэгт бүлэглэлийг зэвсгээр хангаж ирсэн бөгөөд арабын ертөнцийн аюулгүй байдалд хор учруулж буй улс аж ”.
 
Үүнээс өмнөхөн зургадугаар сарын 5-ны өглөөгүүр Бахрейн, Саудын Араб, Египет, АНЭУ Катарыг “Исламын улс” бүлэглэлийг дэмждэг, арабын орнуудын дотоод нөхцөл байдлыг ганхуулж байна хэмээн үзээд дипломат харилцаагаа тасалсан. Эдгээр дөрвөн улс Катартай тээврийн харилцаагаа зогсоож “FlyDubai” компани л гэхэд Дохо руу нислэг үйлдэхээ больжээ.
 
Г.Даваадорж

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД