Ертөнц

ОХУ-д авлигачдын нэгдсэн бүртгэл хөтөлнө 2017-06-08 10:58

ОХУ-ын эрх баригчид авлигын хэргээр ажлаас халагдсан төрийн түшмэд, хуулийн байгууллагын ажилтнуудын талаарх мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулахаар болжээ. Мэдээллийг оруулах хүмүүс нь хуучин ажил олгогчид. Авлигачдын нэгдсэн бүртгэлийн тухай хуулийг энэ сарын 7-нд Төрийн Дум гурав дахь хэлэлцүүлгээрээ баталсан бөгөөд одоо Холбооны Зөвлөлөөр баталгаажуулах үлдээд байна.
 
Бүртгэлд авлигын хэрэгтэй холбогдон ажил албанаасаа буусан төрийн өндөр албан тушаалтан, прокурорын байгууллага, мөрдөх алба, дотоод хэргийн байгууллагууд, гал, цэрэг, төрийн алба болон орон нутгийн удирдлагын албан хаагчдыг оруулна. Түүнчлэн Төвбанкны ажилтнууд, төрийн өмчит компанийн албан тушаалтан, тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн албан журмын даатгалын Холбооны сангийн ажилтнуудын талаар ч мэдээлэл орно.
 
Авлигачдын талаарх хар жагсаалт төрийн албанд горилогчдыг зөв шүүлтүүрээр томилоход тусална гэж хууль санаачлагчид үзэж байна.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД