Эрүүл мэнд

Т.Бархүү эрүүл, аюулгүй орчинд ажиллахыг уриалж байна 2017-06-08 16:42

Жүжигчин Т.Бархүү ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.

Монгол улсын хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад 3532 хүн, үйлдвэрийн осолд 332 хүн өртсөнөөс 31 хүн нас барсан байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь ХАБЭМТөвийн  томоохон зорилго юм.

Тиймдээ ч “Яг түүн шиг-2” шоуны ялагч жүжигчин Т.Бархүүтэй хамтарч үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин ажиллахыг олон нийтэд уриалж буй аж.

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД