Эдийн засаг

Эдийн засгийн уналтын үеийн бизнесийн стратеги 2014-07-08 10:12

Л.Бямбаа

Эдийн засагч 

 

Эдийн засгийн уналт явагдаж буйг илтгэсэн статистик тоон үзүүлэлт илт байна. Харин эдгээр тооны цаадах учир шалтгааныг зөв тодорхойлох нь цаашид эдийн засгийн бодлогын хэмжээнд төдийгүй, бизнес эрхлэгчид ямар стратеги авч хэрэгжүүлэх ёстойг тогтооход  чухал үүрэг гүйцэтгэнэ.

Уул уурхайн салбарын гацаа, мөн хуулийн орчин өөрчлөгдсөн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулж улмаар валютын ханш дээр хүнд туссан. Үүний зэрэгцээ тодорхой хэмжээний албан бус секторын мөнгөний эргэлт саарсан, гадагшилсан ч байх магадлал өндөр байна. Ханшаас үүдэлтэй инфляци, зээлийн чанаргүйдэл нэмэгдэж байгаа үр дүн мөн ажиглагдаж байгаа юм. Төрийн оролцоо бизнесийг дэмжсэн бус, түрсэн байдалтай байгаа нь хувийн хэвшлийг идэвхижлийг сулруулж мөнгөний үржвэр, хөшүүрэг багасгахад нөлөөлсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Эдгээрийн хажуугаар тодорхойгүй байдал, төрийн шийдэмгий бус байдал нь ард иргэд, бизнесийн сөрөг хүлээлтийг дэвэргэж, уналтыг улам даамжрууллаа.

Бизнес ба эдийн засгийн мөчлөг: Ийм нөхцөл байдал бизнест хэрхэн тусч байна вэ? 2014 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 18.8 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2014 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.6 хувь, өмнөх сарынхаас 2.5 хувиар өсч, харин жилийн эцсийнхээс 5.3 хувиар буурчээ. Бүх төрлийн тээвэр эхний улиралд 10.2 хувиар өсч, харин зорчигчдын тоо 6 хувиар буурсан байна (ҮСХ).  Бизнесийн идэвхижил, ашигт ажиллагаа үргэлжлүүлэн буурах чиг хандлагатай байна.

Онолын хувьд хямрал бөгөөд эдийн засгийн мөчлөгт өртөмтгий, өртдөггүй, мөн эсрэгээр тэлдэг салбарууд гэж байдаг.
Монголын хувьд салбаруудын 2012/2011 оны өөрчлөлт, мөн 2013/2012 жилийн өөрчлөлтийн хувийг харьцуулан харахад өсөлтийн хувь тээвэр, хоол хүнс, санхүү, даатгал, соёл үзвэр үйлчилгээ зэргийнх ихээр саарсан бол барилга, уул уурхайн олборлолт, усан хангамж, хог хаягдлын салбарын өсөлтийн хувь нэмэгдсэн байна. Харин төдийлөн өөрчлөлт ороогүй салбарт боловсрол, эрүүл мэнд, цахилгаан хангамж зэрэг багтаж байна.

Уналтын үеийн бизнесийн стратеги: Уналтын үед хэмнэлтийн горимд шилжиж зардал танах, хүмүүсээ ажлаас халах зэрэг нь тэргүүн ээлжинд авах ёстой арга хэмжээ гэж бодогдох байх. Гэхдээ үүнд бас ухаалаг стратеги боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал. Нэгэнт халсан ажилтанг дараа нь нөхөж авах, сургах, зах зээлд эзлэх хувийг буцаан нэмэгдүүлэх, зогссон үйлдвэрийг сэргээх эсвэл алдсан харилцагчийг буцаан авчирахад дараа нь илүү өндөр зардал гардагийг санах хэрэгтэй.
Стратегийн дараах хувилбаруудыг компаниуд авч хэрэгжүүлж сөрөг үр дагаварыг бууруулж болох юм.

Үр ашгийг нэмэгдүүлэх: бизнесийн үйл явцад шинжилгээ хийж үргүй зардлыг хумих

Бүтээмжийг сайжруулах: хүмүүсийг ажлаас халах бус харин бүтээмжийг сайжруулж үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх

Төлөвлөлтийг сайжруулж гэнэтийн байдлаас хамгаалах: тодорхойгүй байдал эрсдэлийг нэмэгдүүлдэг тул төлөвлөлтийг сайжруулж гэнэтийн зүйлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэрэгсэл ашиглах. Жишээ нь, даатгалын бүтээгдэхүүн, ханшийг түгжих бүтээгдэхүүн ашиглах

Харилцагч, үйлчлүүлэгчийн зан төлөвийг гүнзгийрүүлэн судлах: компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчийн зан төлөв хямралын орчинд илүү сайн илэрдэг тул бүтээгдэхүүнийхээ үнэд мэдрэг байдал, борлуулалтын ямар стратеги илүү үр дүнтэй байгаа зэрэгт дүн шинжилгээ хийж авах

Зах зээлийн дүн шинжилгээг сайжруулах: орчины, өрсөлдөгчийн, зах зээлийн судалгааг сайн хийж, илүү сайн ойлгох
Бүтээгдэхүүнийг сайжруулах: борлуулалтыг бууруулахгүйн тулд бүтээгдэхүүний сайжруулалт хийх замаар хэрэглэгчийн тоог хэвийн түвшинд барих

Шинэ бизнесийн бэлтгэл ажил хийх: хямралын үед үйлдвэрлэлийн өртөг буурсан байдаг тул шинэ бүтээгдэхүүний туршилт хийх, эсвэл шинэ бизнесийн бэлтгэл, суурь ажлыг эхлүүлэхэд тохиромжтой байдаг.

Зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх: өрсөлдөөнт зах зээлд хямралын үед бусад өрсөлдөгчид бизнесийн үйл ажиллагаагаа хумьж байхад эсрэгээр цар хүрээгээ тэлж авах нь зах зээлд эзлэх хувиа хурдан нэмэгдүүлэх боломж олгодог.

Уналт, хямралын үед гарах хөрөнгө оруулалтын боломж: Аливаа хөрөнгө оруулалтын стратеги нь хөрөнгө оруулалтын хэрэгслийг хямд үнэлгээгээр авч хожим нь үнэ хүргэж зарах байдлаар үнийн зөрүүнээс ашиг олох байдаг. Энэ нь эдийн засгийн мөчлөгтэй шууд холбоотой. Мөчлөг доошлоход хөрөнгө оруулалтын хамгийн сайн боломжууд гарч ирдэг. Монголын хөрөнгө оруулалтын боломжит активын өгөөжийг 2013 оны байдлаар харуулахад дараах дүр зураг ажиглагдаж байна.  
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
золбоо 2016 оны11 сар / 17 20:05

эдийн