Дэлхийн эдийн засаг

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гүрнүүд 2015-06-05 12:49

Б.Энхмөнх

Сүүлийн үед АНУ-ын хүч суларч байгаа талаар ярих болсон. Америкчууд өөрсдийн дэлхийд эзлэх байр суурьтаа санаа зовж буй нь дамжиггүй. Учир нь хэдхэн жилийн өмнө тохиосон санхүүгийн хямралаас бүрэн ангижраагүй байгаагийн зэрэгцээ иргэдийнх нь цалин сүүлийн 20 жилд өсөөгүй,  түүнчлэн томоохон өрсөлдөгч гэж болох 1.3 тэрбум хүн амтай, хязгааргүй боломж олгох томоохон  зах зээл бүхий БНХАУ-ын эдийн засаг өдөр ирэх тусам тэлж байна. Харин түүхийг эргэн сөхвөл АНУ-ын эдийн засаг харьцангуй хүчирхэг байсан нь харагдана. 
 
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчирхэг эдийн засагтай их гүрнүүд мөн дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний хамгийн их хувийг үйлдвэрлэдэг орнууд ерөнхийдөө хамгийн их хүн амтай эсвэл хамгийн том газар нутагтай байх ажээ. Мөн хүчирхэг эдийн засагтай орнуудын чухал нууц нь аж үйлдвэржилт юм. Дөнгөж 300 гаруй жилийн өмнө дэлхийн эдийн засаг хөдөө аж ахуйд тулгуурлаж гол баялгийг бүтээдэг байв.
 
Ингээд хамгийн хүчирхэг эдийн засгууд хэмээн түүхэнд мөнхлөгдсөн таван гүрнийг онцлоё. 
 
Ромын Эзэнт гүрэн
/ МЭ 100 он/ 
 
Ром жижиг улсаас дэлхийн эзэнт гүрний хэмжээнд хэдхэн зууны дотор хүрсэн. Эртний Карфагентай хийсэн Пунийн дайн тэднийг их гүрний статусаа улам бататгахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Уг дайны үеэр Ромын эзэнт гүрэн Газар дундын тэнгисийг эрхшээлдээ оруулснаар эдийн засгийн асар идэвхтэй гэгдэж байсан Египт зэрэг улсад худалдаагаа өргөжүүлжээ. Эдийн засгийн өсөлтийн хамгийн чухал нэг хэсэг бол худалдаа. Тухайн үед ромчууд энэ тал дээр хэнийг ч дагуулахгүй чадвартай байсан аж. Мөн тэд санхүүгийн маш нарийн тогтолцоотой байсан төдийгүй банкны тэмдэглэл болон зээлийн олон төрлийг ашигладаг байсан аж. Түүнчлэн худалдаачид болон наймаачид холын зайг туулан үнэт метал тээвэрлэдэг байсныг судалгаагаар нотолсон байдаг.
 
Хятадын Сүн гүрэн 
/МЭ 1200 он/
 
Хятадад хөдөө аж ахуй Ойрхи Дорнодыг бодвол хожуу нэвтэрсэн аж. Хэдий ийм ч тэд үр өгөөжийг нь овжин ашигласнаар дэлхийн түүхэнд байгаагүй гайхамшигт соёл иргэншлийг МЭ 1200-гаад оны үед бий болгож чаджээ. Зарим түүхч, эдийн засагч дэлхийн хамгийн анхны аж үйлдвэрийн хувьсгал Англид бус Хятадад үүссэн гэж ч маргалддаг. Япон болон Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тухайн үеийн Хятадын эдийн засаг хүн ам нь өсөхийн хэрээр улам өргөжиж байжээ.
 
Энэтхэгийн Их Могол улс 
/МЭ 1700 он/
 
Энэтхэг нь дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг бөгөөд тэнд олон эзэнт гүрэн сэхэж, сөхөрч байсан түүхтэй. Гэхдээ тус гүрнүүдээс эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг байсан нь 16-р зуунаас 19-р зуун хүртэл буюу Их Британийн колончлол тогтох хүртэл оршин тогтносон Их Могол улс юм. Түүхч Ангус Маддисоны хэлснээр Их Могол улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн тухайн үеийн Англи болон Францтай тэнцэхүйц байсан ч нийгмийн эрх баригч анги давхаргын тансаг амьдралын хэв маяг Европын нийгмээс хэт давсан байсан гэжээ. 
 
Тухайн үед Энэтхэгт очсон Европын худалдаачид Их Моголын цайз, цэцэрлэг, уран зохиол болон уран зургийг яах аргагүй биширдэг байсан гэлцдэг бөгөөд Энэтхэгийн ард түмэн алтнаас бусад барууны бараа таваарыг огт сонирхдоггүй байсан аж. Ийм ч учраас тэдний эрэлтийг хангах үүднээс барууны колончлогчид Америк тивийн үнэт металлыг цөлмөсөн ч гэж ярьдаг. Харин Британийн эзэнт гүрний аж үйлдвэржилт улам хүчээ авснаар Их Могол улс 19-р зуунд албан ёсоор Британийн колон улс болсон юм.
 
Британийн Эзэнт гүрэн 
/ 1870 он/
 
Эдийн засагчдын хувьд дэлхийн түүхэн явцын ДНБ-ийг тооцож судлахад нотолгоо баримт маш багатай байдаг. Харин Британийн эзэнт гүрэн татвар болон бусад бүртгэлийг дэлгэрэнгүй хийж үлдээсэн нь судалгааны ажлуудыг баримтжуулах чухал түлхэц болсон гэдэг. Мөн Британи нь дэлхийн эдийн засгийг ноёрхол бий болгоход хамгийн их хүн амтай улс байх шаардлагагүй гэдгийг нотолсон анхны гүрэн юм. Британийн гол давуу тал аж үйлдвэрийн хувьсгалаас үүдэлтэй шинэ техниж технологи мөн колони улсуудаас авдаг байсан ашигт оршиж байжээ. Британийн Эзэнт гүрний оргил үед тэдний нийт бүтээгдэхүүний зургаагаас илүү хувийг тэдний колони улсууд бүрдүүлж байсан аж.
 
Америкийн Нэгдсэн Улс
/ 1950 он/
 
Дэлхийн II дайны эцэс гэхэд АНУ дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний тал хувийг үйлдвэрлэж байлаа. Хэдий тийм боловч энэхүү “амжилт” түр зуурынх байсан юм. Учир нь тухайн үед бусад хүчирхэг гүрэн Дэлхийн II дайнаас бүрэн сэргэж амжаагүй байжээ. АНУ 19-р зууны сүүлээр хүн амын хурдацтай өсөлт, байгалийн асар их баялаг болон бизнес эрхлэгчдэдээ түшиглэн дэлхийн тэргүүлэх эдийн засаг болж чадсан аж. Гэвч өнгөрсөн зуунд тэд ийн давамгайлж байсан гол шалтгаан нь дайн. Харин өнөөдөр АНУ-ын хүч суларч байгаа нь дотоодын өсөлт суларч байгаагаас бус харин бусад улс гүрэн тэднийг гүйцэж эхэлж байгаатай холбоотой аж.
 
Эх Сурвалж: fortune.com
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Эхлээд сууриа засах хэрэгтэй 2015 оны06 сар / 09 11:42

Нэг үхэр монголын эвэр доргивол мянган үхэр монголын эвэр доргионо оо гэж. Би бүх хүнийг хулгай хийдэг, орцонд шээдэг,хүндэрдэг гэж бодохгүй байна. Цөөнх болсон нэг хэдэн муусайн хог шаарууд л энэ хотод байгаа учраас л хот тэр чигээрээ тийм хүмүүсээр дүүрчихсэн юм шиг харагдаад байна. Тэдгээр хүмүүс л эвэр доргиогоод байна. Одоо ямар бүгдийг нь олоод устгалтай биш, харин тэрний оронд сэтгэл зүйд нь маш хүчтэй нөлөөлж өөрөөр нь өөрийг нь устгуулах бодлого явуулах хэрэгтэй. Тэрнээс гадна хүүхдүүдийн хүмүүжилд маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь монгол эрэгтэй хүүхдүүд бага болон өсвөр насандаа их сахилгагүй байх хандлагатай байдаг. Энэ дээр анхаарахгүй бол ирээдүйн хог шаарууд яг эндээс л төрж гараад байгаа юм. Хүнээ сайн хөгжүүлчихэд эдийн засаг аяндаал дээшлээд явчихна.

Guest 2015 оны06 сар / 09 02:16

Үхэр шиг хэрэлдсэн үндсэнтэн хэзээ ч өөдлөхгүй удахгүй мөхөх болно.

Guest 2015 оны06 сар / 09 02:14

Монгол Оросын сайнаар тусгаар болсон .Тэгэхгүй бол дээрэм тонуул хулгайчдийн үүр байхад хаанаас юм(Бараг л хасаг)Тэмүүжингийн дээдүүл гэж ураг дотроо уралцсан хулгайчуудийн сайнаар Чингэс нэгтгээд гадагшаа дээрэмдэх болгосон .Нийт түүхэнд ердөө өөрийн эдийн засаг харагдана уу?А?!?!

irgen 2015 оны06 сар / 07 11:39

tuuhiin buh sag ued hyiatadad ulaan hamgaalagch nar,1960 aad oni ued,1970 aad oni ued komboojd ulaan khmeruud,uls ornoo suitgej huni sainiig shilj ustgaj baisan,1930 aad ond orosd hunii sainig tuuj usatgaj baisan,1990 eed ond mongold dabtagdaj baina ataarhal ooch honzon,saihan sagaan saraar bohin urguund aimshigt hulgaich narin hars yiaamar bailaa

irgen 2015 оны06 сар / 07 11:39

tuuhiin buh sag ued hyiatadad ulaan hamgaalagch nar,1960 aad oni ued,1970 aad oni ued komboojd ulaan khmeruud,uls ornoo suitgej huni sainiig shilj ustgaj baisan,1930 aad ond orosd hunii sainig tuuj usatgaj baisan,1990 eed ond mongold dabtagdaj baina ataarhal ooch honzon,saihan sagaan saraar bohin urguund aimshigt hulgaich narin hars yiaamar bailaa

bold 2015 оны06 сар / 07 11:28

mongol yiaaj oroh yim be mongol orosiin buianaar hun bolson,bugsni tembuu ubchinig orosuud ulaan tariaagaar salgasan,3 sai hunee abch yiaabj chadahgui,turd garlaa yidej uuna,amerikt haus barina,podeznd sheene,baana,hulgaich,mongol huni ene susand shingesen zubhun har amia bododog chanar arilaagui sagt mongol uudluhgui,mianga harbard tugsuud ch baidagaaraal baina

bold 2015 оны06 сар / 07 11:28

mongol yiaaj oroh yim be mongol orosiin buianaar hun bolson,bugsni tembuu ubchinig orosuud ulaan tariaagaar salgasan,3 sai hunee abch yiaabj chadahgui,turd garlaa yidej uuna,amerikt haus barina,podeznd sheene,baana,hulgaich,mongol huni ene susand shingesen zubhun har amia bododog chanar arilaagui sagt mongol uudluhgui,mianga harbard tugsuud ch baidagaaraal baina

Tsetsen 2015 оны06 сар / 06 10:14

Ediin zasgiin talaas ni harwal MGL ordoggui yum bgaaz

Зочин 2015 оны06 сар / 05 13:44

Монголын эзэнт гүрэн баймаар л юм. fortune.com-ын сэтгүүлч түүхээ сайн мэдэдгүй шар толгойт байх нь.