Бизнес

Ажилдаа сайн байхын сул тал 2015-07-28 17:35

Б.Энхмөнх

Ажилдаа чадварлаг байх нь тийм ч амар зүйл биш гэдгийг шинжлэх ухаанаар баталжээ.
 
Дюкийн  бизнесийн их сургуулийн шинэ судалгаагаар нэмэлт ажил авдаг, маргааныг амархан шийддэг, өөрийгөө хянах чадвар өндөртэй хүмүүс энэ сайн үйлсийнхээ төлөө тийм ч таатай үр дүнд хүрдэггүй нь тогтоогджээ.
 
Судлаач Кристи Жоу Кавал "Хүмүүс өөрийгөө хянах чадвартай байх нь өндөр ач холбогдолтой гэж ярьдаг. Өөрийгөө хянах чадвартай хүмүүс зорилгодоо хүрэхэд бусдаас илүү байдаг. Мөн тэд маш сайн хамтрагчид байдаг" гэжээ.
 
Тэд сахилга бат султай хамт ажиллагсдаасаа санхүүгийн хувьд ч илүү байдаг, мөн эрүүл мэнд, хувийн харилцааны тал дээр илүү байх хандлагатай аж.
 
Гэвч юм бүхэн үнэтэй байдаг шүү дээ. Судалгаагар өөрийгөө хянах чадвар өндөртэй хүмүүс өөрийн чадвараас болж дарамтанд ордог гэжээ.
 
Юун түрүүнд бусад хүн таниас илүү ихийг хүлээх болно. Ковал болон түүний хамтрагчид оюутнуудаас өөрийгөө хянах чадвар өндөртэй хүнийг ямар сурлагатай байх төсөөлөлтэй талаар асуухад бүгд маш сайн сурлагатай хүн байх магадлалтай гэж хариулжээ.
 
Мөн дахин өөр нэг судалгаагаар өөрийгөө хянах өндөр чадвартай хүн ажилдаа хэр сайн байх вэ гэж асуухад мөн л адил сайн байх ёстой гэсэн хариултыг авчээ. Үүнээс үзвэл та хэдий чинээ өөрийгөө сайн хянах чадвартай байна, хүмүүс төдий чинээ илүү ихийг таниас хүсэх аж.
 
Судлаачид хэлэхдээ өндөр чадвартай байх нь сайн үр дүнг үзүүлнэ гэсэн баталгаа биш гэжээ. Хэдийгээр бусдын итгэл найдварыг хүлээх сайн хэрэг ч тэднээс хэт ихийг хүсвэл дарамтанд оруулах магадлалтай гэж Ковал хэлэв.
 
Судлаачдын олж илрүүлснээр өөрийгөө хянах чадвар өндөртэй хүмүүст илүү их ажил хуваарилж өгдөг аж. Үнэн хэрэгтээ тэдэнд ажил хийхэд бусдаад илүү хялбар байдаг гэсэн үг биш юм. Тэд зөвхөн илүү их хүч чармайлт л зарцуулдаг аж. Ковал "Тэд бусдаас илүү цөхрөлтгүй ажилладаг. Мөн илүү үр дүнтэй стратеги боловсруулах магадлалтай" хэмээн тайлбарлав. Хэдийгээр шинжлэх ухаан тус хүмүүсийг үнэлж буй ч тэдний дарга тэгэхгүй л болов уу. Учир нь хүмүүс ажилсаг хүмүүсийн хэчнээн их хүчин чармайлт гаргаж байгааг дутуу үнэлдэг.
 
Үр дүнд нь өөрийгөө хянах чадвартай ажилсаг хүмүүс ажлын дарамтыг бусад хүмүүсээс илүү их мэдэрдэг. Тэд хамт ажиллагсдынхаа төлөө өөрсдийгөө илүү их золиослодог бөгөөд заримдаа өөрсдийн эрх ашгийг хохироох тохиолдол байдаг байна. Энэхүү асуудал хайр дурлалын харилцаанд ч гарч ирдэг аж. Найдвартай байх нь үнэхээр ядаргаатай бололтой.
Үүгээр ажилсаг хүмүүсийг ажилсаг байхаа боль гэж байгаа гэсэн үг биш. Тийм боловч илүү өөрийгөө хянах чадвартай байх нь ашигтай байхаасаа илүү уршигтай байх магадлалтай ажээ.
 
Тийм учраас ийм хүмүүсийн дарга, менежер, хамтран ажиллагсдад хандаж хэлэхэд тэднийг зоргоороо зарах хэрэггүй. Хэдийгээр ажилсаг хүмүүст бүхнийг даатгаж ажлаа хийлгэх нь богино хугацааны сайн стратеги байж болох ч ийм чадвартай хүмүүсийг удаан хугацаанд ашиглах нь илүү үр өгөөжтэй байдаг. Тэдэнд хэт их ажил ногдуулснаар тус хүмүүс дарамтанд орж нэг л өдөр орхиод явах магадлалтай юм.
 
Тиймээс тэдний дутуу үнэлэгдэж буй хүчин чармайлтыг үнэлэх хэрэгтэй болов уу. Ковал хэлэхдээ тэд хүчин чармайлтынхаа хариуг хүсэж байдаг гэжээ.
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Нэр : 2015 оны08 сар / 10 16:48

Миний туршлагаас үнэн байна

Нэр : 2015 оны08 сар / 01 21:30

hjhkj