Аврах ажиллагааг “автоматжуулна”


Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг автоматжуулсан системд шилжүүлэх туршилтын ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны харъяа мэдээлэл зохицуулах хэсэг өнөөдрөөс эхлүүллээ.
Өнгөрсөн онд ОХУ-тай хамтран зохион байгуулсан нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны сургуулалтын үеэр хоёр тал харилцан тохиролцож, улмаар осолдсон хөлгийн эрлийн бүсийг тодорхойлох “Поиск” программыг Монгол Улсад үнэ төлбөргүй туршихаар болжээ.
Чикагогийн Конвенцийн арванхоёрдугаар хавсралт болон Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай бодлого, хэлэлцээрийн хүрээнд энэхүү туршилтын ажлыг хийх аж.