Австралийн эдийн засаг алзахгүй

Австрали улсын эдийн засаг энэ жилийн эхний гурван сард төлөвлөж байснаас өндөр өсөлттэй гарсан нь даяаршсан хямралыг бага ч гэсэн сааруулах сайхан мэдээ болж байна.

Шинжээчид тус улсын өсөлтийг жилийн эхний хагаст 0.5 хувь байна хэмээн таамаглаж байсан хэдий ч 1.3 хувьтай гарчээ. Тус үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 хувийн өсөлт гэсэн үг аж. Гэвч дэлхий нийтийн таваарын эрэлтийн бууралт болон тус улсын дотоодын зах зээлийн тогтонги байдал Австралийн энэхүү эерэг өсөлтөд нөлөөлөх вий гэх зовнилыг төрүүлсээр байна.
Зарим шинжээчид Австрали улсын эдийн засаг өсөлтөө хэвийн хэмжээнд барьж чадах бүрэн бололцоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Баримт судлагаанаас харахад дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал бидний хувьд томоохон асуудал хэвээр байгаа ч манай улсын эдийн засагт үзүүлж болох нөлөөлөлд маш сайн тооцоолол хийж, бэлдсэн байгаа” хэмээн CMC Market компаний ахлах стратегич Майкл Маккартни BBC агентлагт мэдээлжээ.