Автозам ашигласны төлбөр авна

Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд автозамын хуулинд өөрчлөлт оруулж Нийслэлд авто зам ашигласны төлбөр жилд нэг удаа авахаар болжээ.
Нийслэлийн замын санг бүрдүүлэх ажлын хүрээнд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 20-ноос тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулана.
Улаанбаатар хотын автозам ашигласны төлбөр шинээр хурааж байгаа зорилго нь татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх үндсэн дээр Нийслэлийн замын санг бүрдүүлэх зорилготой аж.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж Нийслэлд зам ашигласаны төлбөр авах хууль нь тодорхой хугацааны дараа зогсоно гэсэн асуудал байхгүй. Зам дээр машин явж байгаа тохиолдолд зам илэгдсээр байгаа. Санд цугларсан мөнгөөр замын сүлжээг өргөтгөх, илэгдсэн зам засварын ажилд зарцуулах юм.
Өмнө жилүүдээс ялгарах онцлог нь:
  • Нийслэлийн авто зам ашигласны төлбөр шинээр хураах
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаараад 30-70 мянган төгрөг байна.
  • Албан татвар төлснийг гэрчлэх гурвалжин наалт наахгүй
Цагдаа нар татвар төлсөн эсэх талаарх мэдээллийг тусгай шалгах төхөөрөмж ашиглан шалгана.
Албан татвар, төлбөр хураах ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

2014 оны 3.20-5.31-ний хооронд албан татвар хураах ажил

2014 оны 06.04-06.18-ны хооронд хяналтын үзлэг шалгалтын ажил