Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэгдлээ

Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэгдсэн бүсээр агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-дугаар хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүс болгож, энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгож байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил 2011 оноос эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар 118.0 мянга гаруй өрх хөнгөлөлт эдлэх ёстойгоос 53.0 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад буй аж.