Азийн хувьцаа хоёр дахь өдрөө уруудсаар


Австрали улсын Төвбанк эдийн засгийн зорилтот өсөлтийн хэмжээгээ бууруулж мөн АНУ-ын үйлчилгээний салбарын тэлэлт төлөвлөснөөс илүү нэмэгдсэний дараагаас Азийн хувьцааны ханш хоёр дахь өдрөө унаж бүсийн бондын эрсдэл өсөж эхэллээ. Мөнтүүнчлэн Өмнөд Солонгосын мөнгөн тэмдэгтийн ханшид ялимгүй өөрчлөлт орсон байна.

MSCI Asia Pacific Excluding Japan Index буюу Ази Номхон далайн тэр дундаа Япон улсын хувьцааны индекс ХонКонгын бирж дээр өглөөний 10:20 цагийн байдлаар 04 хувиар доошилсон байна. Харин Австралийн S&P/ASX 200 Index 0,5 хувийн алдагдалтай байгаа бол Standard & Poor’s 500 future индекст бага зэргийн өөрчөлт орлоо. Солонгосын Воны бусад 16 мөнгөн тэмдэгтийн эсрэг харьцах ханш суларсан бол Шинэ Зеланд доллар долоон долоо хоногийн турш дахь хүчтэй уналтнаасаа өндийж 0,2 хувиар чангарчээ.
Австралийн Төв банк хөдөлмөрийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл сайнгүй байгаатай холбогдуулан 2012 оны зорилтот эдийн засгийн өсөлтөө бараг хагас хувиар бууруулж гурван хувьд хүргээд байна. Нийлүүлтийн менежмент хариуцсан институцээс өчигдөр АНУ-ын үйлдвэрлэлийн бус салбарын индекс өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хамгийн доод үзүүлтэд хүрч 53,5 хувь болсныг мэдэгджээ. Харин тус улсын ажил олгогчид 160,000 ажлын байрыг бий болгосон боловч ажилгүйдэлд өөрчлөлт ороогүй бөгөөд өнгөрсөн хугацаан дахь хамгийн доод уналт буюу 8,2 хувьдаа тогтсон хэвээр байна хэмээн Блүүмберг агентлагийн судалгааны албанаас мэдээлжээ.