Эдийн засаг
Хөрөнгө оруулалт
Төсөл хөтөлбөр
Эрчим хүчний салбараа аваръя
Санал болгох
Сэдвүүд
Нийгэм
Бизнес
Дэлхий дахинд
Ярилцлага
Нийтлэгчид
Томилолт
Төсөл хөтөлбөр
Байгаль орчин
ЖДҮ
Монголд үйлдвэрлэв
Коронавирус
Сэтгүүл
BusinessMN
Дэлхий 2024
Mongolian Economy
Multimedia
Podcast
Видео
Дэлхий 2021
Зураг
Меню-1
Удирдагчид
2020 оны цагалбар
2020 оны зураглал
Их Британи
Европ
АНУ
Хоёр Америк
Меню-2
Ази
Монгол
Хятад
Ойрхи Дорнод
Африк
Олон улс
2020 оны төсөөлөл
Меню-3
Бизнес
Санхүү
Шинжлэх ухаан, технологи
Соёл
Эмгэнэл
Дэлхийг тоогоор
Улсууд
Салбарууд
Захиалах
Нэвтрэх / Бүртгүүлэх
Эдийн засаг
Хөрөнгө оруулалт
Төсөл хөтөлбөр
Эрчим хүчний салбараа аваръя
Санал болгох
Сэдвүүд
Нийгэм
Бизнес
Дэлхий дахинд
Ярилцлага
Нийтлэгчид
Томилолт
Төсөл хөтөлбөр
Байгаль орчин
ЖДҮ
Монголд үйлдвэрлэв
Коронавирус
Сэтгүүл
BusinessMN
Дэлхий 2024
Mongolian Economy
Multimedia
Podcast
Видео
Дэлхий 2021
Зураг
Меню-1
Удирдагчид
2020 оны цагалбар
2020 оны зураглал
Их Британи
Европ
АНУ
Хоёр Америк
Меню-2
Ази
Монгол
Хятад
Ойрхи Дорнод
Африк
Олон улс
2020 оны төсөөлөл
Меню-3
Бизнес
Санхүү
Шинжлэх ухаан, технологи
Соёл
Эмгэнэл
Дэлхийг тоогоор
Улсууд
Салбарууд
Захиалах
Эдийн засаг
Ази дахь хийн зах зээлийг дахин зураглах нь
Сарангуа Төмөр
2020-10-14 12:19:52
Ангилал:
Эрчим хүч
Баруунаас Зүүншээ шилжих шилжилт үргэлжилсээр. Энэ удаад эрчим хүчний салбарын гол зах зээл Ази руу нүүж байна. Орос, Хятадын хамтарсан “Сибирийн хүч-1” хийн хоолойн төсөл үүнийг гэрчилнэ. Гэхдээ уг хамтын ажиллагаанаас гадна Оросын байгалийн хийн эскпорт зөвхөн Хятадын зах зээлийг хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн бүс нутгийг хангах боломжтой. Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос нь бүс нутгийн гол эрчим хүч импортлогчид тооцогддог.
Эрчим хүч нь эдийн засгийн хөгжил, нийгмийн хангамжийн гол суурь хүчин зүйл болсноос хойш найдвартай эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээтэй болох нь яг л байгалийн нөөц баялгийн төлөөх тэмцэл мэт болж хувирчээ. Хятад уг нь Япон, Өмнөд Солонгос руу эрчим хүч, байгалийн баялаг экспортолдог байсан боловч тус улсын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь эрчим хүч, байгалийн баялаг импортлогч болоход хүргэжээ. Мөн гурван улсын эрчим хүчний өрсөлдөөнийг бууруулж, өдгөө хямд эрчим хүч импортлох ижил ашиг сонирхлыг бүрдүүлж байна.
Учир нь Орос, Хятадын хамтын ажиллагаа нь зөвхөн эрчим хүч, стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй цаашид Зүүн Хойд Азид эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох юм. Мөн Доналд Трампын Зүүн Ази дахь бодлогод ч нөлөө үзүүлж эхэлнэ. Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын хувьд тэдний эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн асуудлаас илүүтэй үнийн тохиролцоон дээр хэрхэн хамтран ажиллах нь сонирхолтой сэдэв юм. Япон, Өмнөд Солонгосын хувьд зөвхөн АНУ-ын үнэтэй байгалийн хий, шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-нээс хамааралтай байх нөхцөл байдал өөрчлөгдөж, тэд нийлүүлэлтийн бусад эх үүсвэрээс сонголт хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Д.Трамптай эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх яриа хэлэлцээ хийхэд Япон, Солонгосын тал илүү давуу байр сууринаас харилцах боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Европ руу нийлүүлдэг LNG-ийн үнэ Оросын хийн хоолойгоор дамжиж буй байгалийн хийнээс 30-40 дахин үнэтэй байдаг. Харин Хятадыг Оростой байгалийн хийн үнэн дээр тохиролцоо хийхэд Япон, Солонгосын дэмжлэг бий болж байгаа гэдэг утгаараа Зүүн Хойд Азийн эдийн засгаараа тэргүүлэгч гурван улсын ашиг сонирхол нэг цэгт давхцаж буй. Мөн АНУ нь Хятад, Европ руу байгалийн хий болон LNG-н экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа энэ үед Зүүн Хойд Азид шинээр бий болж буй байгалийн хийн нийлүүлэлтийн гинжин сүлжээ нь АНУ-ын тус бүс нутаг дахь нөлөөг бууруулж буй гэдэг утгаараа Орос, Хятадад ч ялалт авчирч байна. Бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааг дагаад “Сибирийн хүч-1” хийн хоолой нь Оросын стратегийн зорилтыг Зүүншээ чиглүүлж буй. Ерөөсөө Хятад, Япон, Солонгосоор тогтохгүй Ази тивд цэвэр эрчим хүчний эрэлт, хэрэгцээ өссөөр байгаа билээ.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төвөөс гаргасан “Олон улсын эрчим хүчний төлөв 2019” тайланд ирээдүйд байгалийн хийн хэрэглээний гол төвлөрөл нь Азийн хөгжиж буй орнууд байна гэжээ.
Өөрөөр хэлбэл, “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХХБ)-ын гишүүн бус Азийн орнууд байх аж. Эдгээр орнуудад Хятад, Энэтхэг, Бангладеш, Тайланд, Вьетнам багтаж байгаа юм. ЭЗХХБ-ын гишүүн бус Азийн орнуудын байгалийн хийн хэрэглээ 2050 он гэхэд өдөрт 3.3 тэрбум куб.метр буюу тус бүс нутгийн хийн үйлдвэрлэлээс 1.4 тэрбум куб.метрээр илүү байх төлөвтэй байна.
Харин эрэлт, нийлүүлэлтийн уг зөрүү нь эдгээр орнуудыг өөр бүс нутгаас авах байгалийн хийн импортоос хамааралтай болгох юм.
Бага, дунд түвшинд байхдаа нүүрсээр галладаг станцуудыг түгээмэл хэрэглэдэг байсан Зүүн Азийн улс орнуудын эдийн засаг одоо эрчимтэй өсөж байгаа нь байгаль орчинд хөнөөлтэй хуучин эрчим хүчний эх үүсвэрээсээ салах нөхцлийг бүрдүүлжээ. 2010-2018 оны хооронд нүүрсээр галладаг станцуудын хүчин чадлын өсөлт 32-71 гегаватт байсан бол байгалийн хийгээр галладаг станцуудын өсөлт 66-90 гегаватт болж өсжээ. Харин
2018-2050 оны хооронд эдгээр орнуудын байгалийн хийн хэрэглээ өссөөр дэлхийн нийт хэрэглээний тал хувийг эзлэх бололтой. Хятад мэдээж байгалийн хийн хэрэглээгээр тэргүүлэгч хэвээр байх бөгөөд 2050 он гэхэд тус улсын байгалийн хийн хэрэглээ 2018 оныхоос гурав дахин өсөх нь. Харин Энэтхэгийн байгалийн хийн хэрэглээ тус улсын үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээ, шаардлагыг дагаад өсөхөөр байна. Энэ өсөлтөд төмөр, хөнгөн цагааны үйлдвэрлэл, металл бус эрдсүүд, химийн гаралтай түүхий эдүүдийн үйлдвэрлэлийн өсөлт нөлөөлнө. Мөн Бангладеш, Тайланд, Вьетнам зэрэг орнуудын үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг дагаад 2018-2050 оны хооронд эдгээр орны байгалийн хийн хэрэглээ 30 хувиар өсөх төлөвтэй байгааг тайланд онцолжээ.
Ийнхүү Азийн бүс нутаг дахь байгалийн хийн эрэлт, хэрэгцээ ойрын ирээдүйд маш хурдтай өсөх төлөвтэй байгаа юм. Дэлхий дахин тус бүс нутаг дахь эдийн засгийн томоохон боломжуудаас үүсэх шинэ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
Хуваалцах
Жиргэх
Сарангуа Төмөр
sarangua@one.mn