Албан бус ажлын байруудыг хуульчилна

Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран жил гаруйн хугацаанд өнөөгийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийхээр ажиллаж байна. Хувь хүнтэй холбоотой хөдөлмөрийн харилцаанд үүсэх зөрчил, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх хуулийн өөрчлөлт хйиж байна.

Монголын ажилтан албан хаагчдын ҮЭХ-ны дарга М.Алтанцэцэг “Манай улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүд бий болж байна. Жишээлбэл малчин, гэрийн үйлчлэгч гэх мэт. Ийм албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтйиг хөдөлмөрийн хуулинд нэмэлтээр оруулж байна”
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын найман конвеэцид нэгдсэн байдаг. Одоогоор хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн 30 гаруй хувь нь л хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллаж байгааг албаны хүмүүс хэлж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны хувьд тэдний хөдөлмөрийн хуулийн заалтад тулгуурлан өөрчлөлт хийх ажил өнөөдөр МҮЭХ-ны дотоод ажилчдын хөдөлмөрийн хуулийн дахин шинэчлэлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Шинэчилсэн хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна.