“Алтан тариа” ХХК-ийн үйлдвэрлэл ирэх долоо хоногт эхэлнэ

Хэрэглэгч, уншигч та бүхэндээ өргөн хэрэглээний барааны бодит үнэ хүргэхээр “Шонхор” захыг зорилоо. Өнгөрсөн сард тариалан хураалттай хөл нийлүүлэн хүнсний ногоо болон жимс, жимсгэний үзэсгэлэн худалдаа гарч байсан бол махны лангуунууд хөл ихтэй төдийгүй тус захынхан өвлийн бэлтгэлдээ оржээ. Иргэддээ сайн мэдээ дуулгахад өргөн хэрэглээний барааны үнэ харьцангуй тогтвортой байна. Харин “Алтан тариа” ХХК-ийн Дархан хот дахь салбар ашиглалтад орж, нийслэл дэх үйлдвэр нь түр зогссоны улмаас тус зах дээр 10 кг-ийн савлагаатай “Алтан тариа” гурил тасраад байгаа аж. Тус компанийн маркетингийн албаны мэргэжилтний мэдээлж буйгаар “Ирэх долоо хоногоос нийслэл дэх үйлдвэрийн үйлдвэрлэл эхэлнэ” гэлээ. Үнийн хувьд “Хоёр хоногийн өмнө дотоодын гурилын бөөний үнийг 550 төгрөг байхаар үзэглэсэн. Тиймээс тогтвортой байна. Харин Орос гурилын үнэ бага багаар нэмэгдэж орж ирэх боллоо ” хэмээн гурил худалдагчид хэлж байна. “Шонхор” зах дээр худалдаалж буй өргөн хэрэглээний барааны үнийг танилцуулъя.

Хүнсний ногоо: /кг, төгрөгөөр/

Монгол төмс-400-500
Лууван-600
Манжин-600
Монгол байцаа-700
Монгол сонгино-1500
Хятад сармис-200 /ширхэг/
________________________________________

Гурил: /кг, төгрөгөөр/

“Улаанбаатар” дээд 25 кг-18000, I 25 кг-15000
“Алтан тариа” дээд 25 кг 18000, I 25 кг-15500
“Атар” I-15500 төгрөг
“Аляка” I 50 кг-35000, дээд 50 кг-45000
“Цесна” I 50 кг-25000, дээд 50 кг-45000
Цагаан будаа-1500
Элсэн чихэр-1500
________________________________________

Мах: /кг, төгрөгөөр/

Хонины мах ястай-5700-5800, цул-6500-6300
Ямааны мах ястай-3800-4500, цул-4800-5000
Адууны мах ястай-4800, цул-5000
Үхрийн мах ястай-5800-6000, цул-6500-8000
Тэмээний цул мах-5500
________________________________________

Сүү, сүүн бүтээгдэхүүн: /төгрөгөөр/

Сүү-1100
Тараг-1200
Ааруул чихэртэй-4500-5500, чихэргүй 3500-7000
Өрөм-6000
Зөөхий-5000
Ээзгий-4000
Бяслаг-5000
Монгол шар тос-8000
________________________________________

Ургамлын тос: /төгрөгөөр/

“Затея”2800
“Кларина”-2700
“Sunny Gold”-2700
“Янта” 5 л-12500