Алтны ханш өслөө

Дэлхийн эдийн засгийн гол хөшүүргийн нэг болох алтны ханш зах зээл дээр уярлаа. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Европын хөрөнгийн биржүүд дээр алтны ханш унци бүртээ 5.5-0.6 хувийн алдагдлын хооронд хэлбэлзэж, 1999 оноос хойш анх удаа гурван өдрийн дотор 0.6 хувийн алдагдал хүлээж байгаа билээ. Тодруулбал, гурван өдрийн дотор унци алтны үнэ 1573.80-1571.43 ам.доллар болж буурсан. Харин энэ долоо хоногт алтны ханш бага зэрэг дээшилж, Монгол банкинд өнөөдрийн байдлаар унци алтны үнэ 1.612.31 ам.долларт хүрлээ.

Мөн өчигдөр Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 2.5 хувиар дээшилж, сүүлийн дөрвөн сард байгаагүйгээр огцом өсөж бараг 7500 ам.долларт хүрлээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятадын агуулах дахь зэсийн нөөц буурч байгаа учир энэ оны хоёрдугаар хагасаас тус улсын зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлагатай байгаа аж. Энэ нь манай эдийн засагт маш таатай мэдээ болж буйг эдийн засагчид онцолж байна.