АНУ, Европын холбооноос Орос улс айхгүй гэв

АНУ болон Европын холбоо эдийн засгийн хориг арга хэмжээнүүүд авч эхэлбэл Орос улс худалдааны түншүүдээ солино хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэллээ.

“Хэрэв дэлхийн нэг талд байдаг эдийн засгийн түнш маань хориг арга хэмжээ авбал, бид нөгөө талд байдаг шинэ хамтрагчид анхаарлаа хандуулах болно. Дэлхий ганцхан талтай биш. Эдийн засгийн өөр түншүүд олдоно” хэмээн Дмитрий Песков хэлсэн юм.

Гэвч түүний хэлснээс үзэхэд Орос улс Европын холбоо болон Америкийн хориг арга хэмжээг хүлээн авахгүй бөгөөд ингэх ч боломжгүй гэнэ. Учир нь, Орос улс нь Европын холбооны улсуудын нийт экспортын 12 хувь, импортын 7 хувийг дангаараа эзэлдэг. Энэ нь тус улсыг Европын холбооны хувьд гуравдахь том худалдааны түнш болгодог билээ.

Эх сурвалж: Russia Today