АНУ-ын бүтээмж нэмэгдэж, эдийн засагт нь “гэгээ” татав

АНУ-ын үйлдвэрлэл өнгөрсөн сард харьцангуй өндөр өсөлт үзүүлжээ. Нийлүүлэлтийн өсөлтийн индекс 53.7 нэгж гэсэн үзүүлэлттэй гарсан нь хоёрдугаар сарын 53.2 нэгжтэй харьцуулахад өсөлтийг илтгэж байгаа юм.
Үйлдвэрлэлийн бүтээмж ийнхүү өсөх болсон нь Америкийн үйлдвэрүүд хүндхэн байсан өвлийн улирлыг давж, эргэн сэргэж байгаа холбоотой аж.
Мөн тус улсын Худалдааны газраас мэдээллээс үзвэл, барилгын салбарын зарцуулалт хоёрдугаар сард өмнөх сараа бодвол нэмэгдсэн дүнтэй гарчээ. Барилгын салбарын зарлага энэ оны нэгдүгээр сард 0.2 хувийн бууралттай гарч байсан бол хоёрдугаар сард 0.1 хувиар өссөн байна.
Орон сууцны барилгажилт буурч байсан ч зочид буудал болон орон сууцны бус зориулалттай барилгууд олноор баригдах болсон нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өсөлт бий болоход нөлөөлжээ. Мөн засгийн газрын төслийн зарцуулалт дээрх өсөлтөд дэмжлэг үзүүлсэн байна.