АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тойм


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг хааж эхэлсэн тухай дэлхийн мэдээллийн агентлагууд онцолж байна. АНУ-ын 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зүүн эргийн бүс нутгийн урьдчилсан дүнг танилцуулж эхэлсэн бөгөөд тус бүсийн санал хураалтыг GMT цагаар 03.00 цагт бүрэн хаасан юм. Урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Обама 57 хувьтай тэргүүлж байгаа ч өрсөлдөгч Митт Ромни баруун эргийн бүсээр ахиу санал авна хэмээн ажиглагчид таамаглажээ.

Сонгуулийн ялагч 12.00 цагийн үед тодорхой болж, 15.00 цагт их гүрний удирдагчийг албан ёсоор зарлана хэмээн BBC мэдээлэв.
Ерөнхийлөгч Обама Коннектикут, Иллинойс, Мариланд, Массачуссетс, Вашингтон зэрэг хотод давуу ялалт байгуулсан гэх урьчилсан дүн байгаа бол өрсөлдөгч Ромнигийн хувьд Охайо, Виржиния зэрэг муж ялалт авчрах чухал бүс юм байна.
Одоогийн байдлаар 30 сая гаруй иргэн саналаа өгсөн нь өмнөх удаагийн Ерөхийлөгчийн сонгуульд оролцсон иргэдийн дөнгөж 25 хувьтай тэнцэх аж. 2008 оны сонгуулиар нийт 130 сая иргэн саналаа өгч байсан нь АНУ-ын түүхэнд хамгийн олон иргэнийг хамарч чадсан сонгууль болсон юм.
Барак Обама өнгөрсөн сард саналаа өгсөн бол түүний өрсөлдөгч гэргийн хамт Нью -Йоркийн цагаар өчигдөр 09.00 цагт саналаа өгсөн байна.