АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлого

АНУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор тус улсын Холбооны нөөцийн банк сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авдаг. Үүний дүнд бодлогын хүү нь доогуур ханштай байж, зах зээл нь харьцангуй тогтвортой байсаар иржээ.

Гэхдээ дээрх арга хэмжээг цаашид хумиж, бонд худалдан авалтыг аажмаар зогсоох аж. Энэ талаар тус банкны удирдлага лхагва гарагт мэдэгдэв. Үүний шалтгаан нь өнгөрсөн сард тус улсын эдийн засаг харьцангуй сэргэсэн үзүүлэлттэй нь холбоотой. Уг мэдэгдлийг гаргасны дараа АНУ-ын зарим зах зээлийн үзүүлэлт унаж эхэлсэн байна.

Тиймээс АНУ-ын бодлого тодорхойлогчид “Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл сайжирсаар байна. Энэ нь бидний гаргасан хэтийн төлөвтэй яв цав нийцэж буйг сүүлийн үеийн үзүүлэлт батлан харуулж буй. Энэ бол бидний ерөнхий хүлээлт. Тиймээс бонд худалдан авах хэмжээг цаашид аажмаар бууруулах нь зүйтэй” гэжээ.

Гэхдээ банкныхны зүгээс хөрөнгө оруулагчдад итгэл, үнэмшил төрүүлэхийг чармайж буй. Үүнд, бонд худалдан авах хэмжээ буурсан ч, зогссон ч богино хугацаат бодлогын хүү цаашид доогуур ханштай хэвээр байх аж.

Өнгөрсөн зун тус банкны ерөнхийлөгч Бен Бернанк эдийн засгийг дэмжих арга хэмжээгээ хумих талаар мэдэгдэж байв. Төд удалгүй тус улсын моргейжийн зах зээлд ханшийн огцом өсөлт үүссэн юм. Гэхдээ Холбооны нөөцийн банк мэдэгдлээ ажил хэрэг болгоогүй. Харин ч сар бүрийн бонд худалдан авалтаа өдийг хүртэл үргэлжлүүлсээр иржээ.

Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/business