АНУ-ын эдийн засаг сайжирч байна

АНУ-ын Холбооны нөөцийн банк тус улсын эдийн засгийг сүүлийн саруудад дунд зэргийн хурдаар тэлэх болсон гэж үзэж байгаа аж.

Энэ талаар хамгийн сүүлд гаргасан “Beige Book” тайланд дурдсан бөгөөд хугацааны хувьд өнгөрсөн хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарыг хамруулж авч үзсэн байна. Ялангуяа аж үйлдвэр, барилга болон автомашин үйлдвэрлэлийн салбарт тодорхой хэмжээний өсөлт гарсан болохыг онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ хэрэглээний өсөлт тааруухан байгаа талаар мөн сануулсан байна.

Тус улсын Худалдааны газрын хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээгээр 2012 оны дөрөвдүгээр улиралд тус улсын эдийн засаг 0.4 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард жижиглэнгийн худалдаа 0.4 хувиар буурсан болохыг харуулжээ.