Арилжааны банкуудын эрүүл мэнд ямар байна вэ?

Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж буй. Тус салбарт 13 банк /эрх хүлээн авагч томилогдсон нэг банк/ нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчдийн тоо энэ оны найдугаар сарын байдлаар 7.9 сая болж өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өссөн байна.

Мөн нийт хадгаламж эзэмшигчид 2.4 сая, зээлдэгчид 684.5 мянгад хүрчээ. Тус салбарын нийт актив хэмжээ 16.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкны салбарын нийт эх үүсвэр 14.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөг буюу 70 хувиар өссөн нь ДНБ-ий 80 гаруй хувьтай тэнцэж байгаа юм.