Арьс, шир боловсруулахад тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө

ХХААХҮЯ, Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төслийн хүрээнд Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбоотой хамтарч “Арьс, ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн шатанд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнд ХХААХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Харигаа ус цэвэрлэх байгууламж зэрэг байгууллагын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд мөн арьс шир боловсруулах үйлдвэрлэгчид тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр арьс, шир боловсруулах шатанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхээс гадна үйлдвэрүүдэд нэн шаардлагатай техник, технологийн шинэчлэлт түүний санхүүжилт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, татвар мөн анхан шатны бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох, шинэ брэндийг бий болгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Арьс, ширний үйлдвэрлэл нь малчид, ард иргэдийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлж, гадаад, дотоод дахь эдийн засагт нөлөөтэй чухал салбар юм.

Арьс, ширний үйлдвэрүүдийг нэгтгэх зорилгоор “Эмээлт” зах руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Уг ажлын хүрээнд арьс ширний салбарт Засгийн газраас үнэт цаас гаргах асуудлыг УИХ-д ХХААХҮЯ өргөн барьсан тухай ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга С.Рэгзэдмаа үйлдвэрлэгчдэд зарлалаа.