Баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг байгуулах төслийн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгууллаа

B Shurenchimeg
2023-06-16 15:20:29
Ангилал: Мэдээ

Монгол Улсын баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудыг байгуулах төслийн хөрөнгө оруулагчидтай Монголын төмөр зам гэрээ байгууллаа. 

Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын дагуу баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын “Арцсуурь Нарийнсухайт Шивээхүрэн төмөр зам” ХХК, “Чойбалсан Хөөт Бичигт төмөр зам” ХХК-ийг байгуулах Хувьцаа эзэмшигчийн гэрээг тус тус байгуулав. Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээнхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр Зам тээвэр, хөгжлийн яамнаас төлөвлөсөн байна. Уг чиглэлийн нэг хэсэг Шивээхүрэн-Сэхэ хилийн боомт дамнасан төмөр замыг нарийн царигаар байгуулах юм. Энэ ажлыг гүйцэтгэх эрхийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон аж. Зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан Хөөт Бичигт чиглэлд 426 км төмөр зам барина. Эдгээр чиглэлийн төмөр замууд нь ОХУ-ыг Монголоор дамжуулан БНХАУ-тай холбох транзит зам болох учиртай. 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg