Бидний тухай

MONGOLIAN ECONOMY СЭТГҮҮЛ

Mongolian Economy сэтгүүл нь Монголын эдийн засаг, бизнесийн мэдээ, мэдээллийг Монгол Улс, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг бүх шатны байгууллага, ажил хэрэгч хүмүүст зориулан сэтгүүл зүйн олон хэрэгслээр хүргэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

СТАТИСТИК

Сэтгүүл

Уншигчдын дундаж нас 37

Нийт уншигчдын 60 орчим хувь нь эрэгтэй, 40 орчим хувь нь эмэгтэй.

Нийт уншигчдын ¾ нь бодлого тодорхойлогч, бизнес эрхлэгч, Төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, гадаад улсын дипломат ажилтан, гадаадын хөрөнгө оруулагчид юм.

Сайт (гурван долоо хоногийн дундаж):

Нэг уншигч дунджаар 2.24 нийтлэл уншдаг.

Давхардаагүй тоогоор +8139 уншигч ханддаг.

Тэдний 60 хувь нь дахин зочилдог.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хилийн чанадад:

Дэлхийн эдийн засгийн форум

Хонконгийн Монголын хөрөнгө оруулалтын чуулган

Лондонгийн Монголын хөрөнгө оруулалтын чуулган

Токиогийн Монголын хөрөнгө оруулалтын чуулган гэх мэт

Дотоодод:

» Монголын эдийн засгийн чуулган

» Discover Mongolia

» Coal Mongolia

» Invest Mongolia

» Business Summit

» Монголын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын хурал гэх мэт

ШАГНАЛ

2012 он – МҮХАҮТ-аас Mongolian Economy сэтгүүлийг “Шилдэг энтрепренёр” байгууллагаар шалгаруулав

2013 он – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Mongolian Economy сэтгүүлийг оны “Шилдэг сэтгүүл” –ээр өргөмжлөв

2016 он – Mongolian Economy МҮХАҮТ-ын “Шилдэг энтрепренёр” байгууллагаар хоёр дахь удаагаа шалгаруулав

2016 он – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс оны “Шилдэг сэтгүүл”-ээр хоёр дахь удаагаа өргөмжлөв.

УНШИГЧДЫН ЗУРВАС

А.Шагдарсүрэн /“Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан/:

– Иргэдийн эдийн засгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх үйлсээ арвижуулаарай

Ц.Түмэнцогт /“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал/:

– Цаг үеэ олсон чухал сэдвүүдийг зөв хөндөж чаддаг. Уул уурхайн, гадаадын хөрөнгө оруулалтын, эдийн засгийн, бизнесийн хүмүүстэй ярилцлага хийхдээ асуудлыг зөв гаргаж ирдэг.

Л.Ганпүрэв /“Тайж” группийн ерөнхийлөгч/:

– “Mongolian Economy” гэдэг маш сайхан сэтгүүл мэндэлсэнд баяртай байна. Монголд ийм эдийн засаг, бизнесийн төрөлжсөн сайн сэтгүүл үгүйлэгдэж байсан. Эдийн засаг, бизнесийн сэтгүүл бол төв байх ёстой. Танай сэтгүүл мэдээллийн хувьд ч өнгө дизайны хувьд ч тэр шалгуурт нийцэж байна лээ. Баяр хүргэе.

Б.Жавхлан /УИХ-ын гишүүн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан/:

– Сүүлийн үед эдийн засаг, бизнес, уул уурхайн салбарын янз янзын сэтгүүл гарч байгаа ч танайх экономист талдаа байгаа нь олзуурхууштай санагдсан. Мэдээлэл сайтай байсан. Цааш цаашдаа сэтгүүлээ улам сайжруулаад явбал ирээдүй харагдаж байна гэж хэлэх байна.