БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэгийн гишүүн компаниуд нийгмийн хариуцлагаа идэвхтэй биелүүлсээр байна

Mongolian Economy
2024-01-08 13:00:54
Ангилал: Мэдээ

БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагчдын ЗУНХУА нийгэмлэг 2002 онд үүсгэн байгуулагдсанаас хойш БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны чиг үүрэг дор хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэхэд манай гишүүн компаниуд тухайн улс орны ёс заншлыг хүндэтгэж, нийгмийн хариуцлагаа идэвхтэй биелүүлж ирсэн. Гишүүн компаниуд нийгмийн хариуцлагын соёлыг аж ахуйн нэгжийн менежментийн бодлогод нэвтрүүлж, байгаль орчныг хамгаалах, нийгмийн сайн үйлс, Монгол ажилчдын халамж үйлчилгээг сайжруулах тал дээр олон ажлыг хийж гүйцэтгэж, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлж, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан ажиллаж байна.

Байгаль орчныг хамгаалах тал дээр ЗУНХУА нийгэмлэгийн гишүүн компаниуд  орчны бохирдлыг бууруулах, тогтвортой үйлдвэрлэлийн аргыг нэвтрүүлж, усны эх үүсвэрт онлайн хяналтын системийг бий болгож, бохир ус цэвэрлэх байгууламж  зэрэг ажлуудыг хийсэн. Мөн тухайн газрын байгаль орчны онцлогт тохируулан зэрлэг ан амьтныг хамгаалах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд, өвлийг давах өвс тэжээлийг аргаль угалзанд тавьж өгөх, шувууны үүр байгуулах, өндөр хүчдэлийн шугам дээр шувуу үргээгч төхөөрөмж суурилуулах, тарвага суллах, ойр орчмын зэрлэг ан амьтдын өсөлт үржилтэнд хяналт тавих зэрэг ажлууд багтжээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний аянд нэгдэж, 70,000 ширхэг суулгац тарьж, орон нутгийн байгаль орчныг хамгаалах, зэрлэг ан амьтдыг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна.

2023 онд “АРВИН АЧИТ” ХХК Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын мод үржүүлэх газарт нийт 121,639,226 төгрөгийн хандив тусламж үзүүлэв.

БНХАУ-ын “Эрчим хүчний констракшин” компанийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь залуу ажилчдаа уриалан мод тарих аяныг зохион байгууллаа.

Нийгмийн сайн үйлсийг хөгжүүлэх тал дээр ЗУНХУА нийгэмлэгийн гишүүн компаниуд нь харьяалагдах аймаг, орон нутгийн засаг захиргаатай сайн харилцаатай байж, өөрсдийн харъяаллын орчмын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газруудыг шинэчлэн засварласан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэд болон ядуу айл өрх зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслалцаа үзүүлж, хайрын аян, эерэг энерги түгээх олон нийтийн сайн дурын аянуудыг өрнүүлж, эд материалын тусламж үзүүлэх зэрэг олон нийтийн сайн үйлсийн төлөөх үйл ажиллагааг явуулсаар ирсэн. ЗУНХУА нийгэмлэгийн “ орон нутгийн ёс заншлыг хүндэтгэх, зан заншлаа дээдэлье”  уриалгын дагуу гишүүн компаниуд жил бүрийн цагаан сар, үндэсний их баяр наадмаар тухайн нутгийн зан заншил, онцлогт тохируулан олон төрлийн арга хэмжээг ивээн тэтгэж, мөн орон нутгийн засаг захиргааны ажилтан, албан хаагч болон компанийн ажилчид, нутгийн иргэдтэй хамтран Монгол Улсын баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, энэ хүрээнд соёлын солилцоог нэмэгдүүлж, нөхөрсөг найрамдалт харилцааг бэхжүүлж, ААН болон орон нутгийн сайн харилцааг хөгжүүлсээр байна.

2023 оны зургаадугаар сард ЗУНХУА нийгэмлэгээс зохин байгуулсан “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн бага насны хүүхдийн амьдрах байрны засварын ажилд гишүүн компаниуд 28,100,000 төгрөгийн сэтгэлийн хандив өргөлөө.

2016 оны 10 сард “МОНГОЛ ЛЗ ЗАМ ГҮҮР ” ХХК нь Улаанбаатар хотын захын хорооллын ядуу айл өрхөд Монгол гэр бэлэглэлээ.

2018 онд БНХАУ-ын “Зам тээвэр барилга констракшин” Монгол Улс дахь салбар СССС ХХК нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы хэлний зурагт толь бичгийг олшруулан хэвлэж тусламж үзүүлсэн.  

2009 онд Монгол Улсын “ЖӨН ЮАН” ХХК нь Монгол Улс болон БНХАУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын зургийн үзэсгэлэнг бие даан зохион байгуулан 150,000 юанийн хандив өргөсөн.

2012 онд Монгол улсын “ЖӨН ЮАН” ХХК нь Монгол Улс дахь Хятад иргэдийн найрамдал сургуулийн соёл спортын төв төслийг хэрэгжүүлэхэд 10,000 ам.долларын хандив өргөсөн.

Манай нийгэмлэгийн гишүүн компаниуд монгол ажилчдынхаа нийгмийн халамжийн хүрээнд ажилчдаа ажиллах таатай орчин нөхцлөөр хангаж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, цалин хөлсний шударга тогтолцоо, ажил мэргэжил дээшлүүлэх хөгжих боломжийг олгохоос гадна ар гэрийн хүндрэлтэй ажилчиддаа санаа тавих, компанийн дотоодод хандивын үйл ажиллагаа өрнүүлж, тусламж хэрэгтэй байгаа ажилчдын хүүхдүүдэд тэтгэлэг, өдөр тутмын хэрэглээний ном дэвтэр зэргээр хангаж дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн тэтгэвэртээ гарсан ажилчдаа байнга эргэж, тэднийг компанийн соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээнд урьж оролцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

2019 оны шинэ жилээр “ШИНЬ ШИНЬ” ХХК-ийн хангамжийн 33 ажилчин 1,800,000 төгрөг цуглуулж, Дорнод аймгийн /Анна гэр бүл/ зэрэг асрамжийн газарт шаардлагатай эд зүйлсийг худалдан авч өгсөн нь.

“ШИНЬ ШИНЬ” ХХК нь жил бүрийн цагаан сараар уламжлалт ёс заншилын дагуу ойр орчмынхоо малчин өрхүүдээр зочилдог. Тус компани 2014 оноос хойш жил бүр 20 малчин өрхөөр зочилж, нэг айлд дунджаар 120,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийн тусламж үзүүлээд байна.

2019 оны сүүлчээр дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулж байсан хүнд цаг мөчид ЗУНХУА нийгэмлэг урьд өмнө байгаагүй хүндрэлтэй тулгарч, гишүүн компанииудын хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нь ихээхэн саад бэрхшээл бий болсон. Ийм хүнд хэцүү нөхцөлд ЗУНХУА нийгэмлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гишүүн компаниудаа уриалан  БНХАУ болон Монгол Улсад удаа дараа мөнгө, эд материалын хандив өргөж, олон олон халуун сэтгэлийн хандивын аянуудад нэгдэж оролцсон.

Бүрэн бус статистик мэдээгээр 2004 оноос өнөөдрийг хүртэл ЗУНХУА нийгэмлэг нь Монголын нийгэмд нийтдээ 223,000,000 ам.долларын хандив тусламж үзүүлсэн байна. Зөвхөн 2023 онд 20 гаруй гишүүн компаниуд янз бүрийн хэлбэрээр үзүүлсэн нийт хандив тусламжийн хэмжээ 302,000 ам.долларт хүрсэн. Дээрхи нийгмийн сайн дурын үйл ажиллагаа нь Монгол Улсын нийгмийн салбар тус бүрээс өндөр үнэлгээ авч, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Монгол Улс дахь эерэг төрхийг нэмэгдүүлсэн юм.

2020 онд ЗУНХУА нийгэмлэгийн гишүүн байгууллага болох “ МОНГОЛ ЛЗ ЗАМ ГҮҮР -2” ХХК нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын газарт 70,000 юанийн өртөг бүхий халдвар хамгаалалын эд зүйлсийн тусламж үзүүлсэн.

2020 оны тавдугаар сард ЗУНХУА нийгэмлэг, Чалко групп нь Монгол Улсад 80,000,000 төгрөгийн үнэ бүхий халдвар хамгааллын хэрэгслийн хандив өгч, ковидын эсрэг арга хэмжээ авхад хувь нэмэр оруулсан.

Хятад, Монгол бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд цаашид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны чиг үүргийн дагуу ЗУНХУА нийгэмлэг болон гишүүн компаниуд олон нийтийн сайн сайхны төлөөх сайн дурын буяны үйлсэд үргэлжлүүлэн идэвхтэй оролцож, нийгмийн хариуцлагаа идэвхтэй сахин биелүүлж, байгаль орчныг хамгаалахад анхаарч, ААН-ийн урт хугацааны тогтвортой хөгжлийг ахиулж, Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд идэвхтэйгээр хувь нэмрээ оруулах болно.

 

 

 

 

Mongolian Economy