БНХАУ-ын төрийн банкууд нээлттэй болно

Сүүлийн үед БНХАУ-ын банкуудын өр, авлага ихээр нэмэгдэх болжээ. Ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд томоохон банкууд тайлан тэнцлээ 12 үзүүлэлтээр гарган дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй болсон байна. Үүнд дотоодын тайлан тэнцэл болон хилийн чанад дахь хөрөнгөө ч гэсэн тайлагнах шаардлагатай болж. Энэ талаар тус улсын Банк зохицуулалтын хорооноос мэдэгдээд байна.

Эдгээр банкны нийт хөрөнгийн хэмжээ нь 1.6 их наяд юань буюу 264 тэрбум ам.доллартай тэнцэж буй. Дээрх арга хэмжээ нь Олон улсын банк зохицуулалтын Basel Committee хорооноос гаргасан журамд нийцэж буй хэмээн Хятадын тал мэдэгджээ. Хятадад төрийн эзэмшлийн 19 банк байдаг аж. Үүнээс 12 банкинд нь дээрх тайлан хамааралтай хэмээн Bloomberg агентлаг мэдээлсэн байна.