“Боловсролын өдөрлөг 2023” нээлттэй арга хэмжээг зохион байгуулав

Mongolian Economy
2023-10-25 16:25:31
Ангилал: Мэдээ

Оюу толгойкомпаниМэргэжлээ крашлаяболовсролын өдөрлөгөө 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгууллаа. Энэ жилОюу толгойкомпанийн санаачлан хэрэгжүүлдэг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн 10 жилийн ой тохиож буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог байлаа. Залуусын хөтөлбөрт нийслэл төдийгүй орон нутгийн нийт 1457 оюутан, сурагчид, хамрагдаад байна.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан Оюу толгойн боловсролын өдөрлөгийн үеэр 2,000 орчим оюутан, сурагчОюу толгойкомпаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах болон мэргэжил сонголтын зөвлөгөө авч нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе Оюу толгойкомпанийнЭрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэалсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд:

  • 1,457 оюутан, сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт,
  • 45 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт,
  • 411 оюутныг Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт,
  • 610 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт,
  • 203 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ.

Боловсролын өдөрлөгийн үеэр 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 46, Өмнөговь аймгийн 42 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 35 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт, 33 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 20 их сургуулийн төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт шалгаруулж, тэтгэлгийн батламжийг гардууллаа. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөрийн батламжийг сонгогдсон сурагчид, оюутнуудын эцэг, эх, гэр бүлийнхэн нь гардуулсан нь өдөрлөгт ирсэн зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.

 

 

 

Mongolian Economy