​Британичуудын тооцоогүй үр дагавар

Дэлхийг энэ онд тодорхойлох #ТОП10 үйл явдлаас

Бриксит нь Их Британийн эдийн засгийн ирээдүйн хувьд санаа зовох ганц зүйл биш. Харин энэ нь тус улсын сэтгэл татам байдлыг эвдэх заналхийлэл болж буй

Ерөнхий сайд Тереза Мей сонгогчдын хүслийг судалж үзээд, иргэд Европын холбоог орхих сонголт хийсний учир шилжилт хөдөлгөөнд илүү хяналт тавихыг хүссэнтэй нь холбоотой гэж дүгнэсэн. Гэтэл тэдний бодож байснаас өөр үр дагаварууд угтахаар зэхэж байна. Ирэх намар гэхэд Брикситийн ярвигтай хэлэлцээрүүддуусах талруугаа хандах учиртай.Тохиролцоо хийсэн, хийгээгүй, түүнээс өмнө шийдэгдэх хүчин зүйл нь тивийн хэмжээнд ирэх олон арван жилд нөлөөлөх имидж юм.

Британийн эдийн засгаас урьтаж улсынх нь имиджийг Бриксит гэмтээж эхэлнэ

Бриксит эхнээсээ хэрэгжээд, хэмлээд ирэхээр Британийн эдийн засгийн ирээдүй зөвхөн нэрвэгдээд зогсохгүй өдий хүртэл бадамлаж ирсэн тэрхүү сэтгэл хөдөлгөм нэр хүнд нь захаасаа эмтэрч эхлэхээр байна. Олон жилийн турш бусад орныхонтэр дундаа Британийг сэтгэл хөдлөм, бүх гайхалтай зүйлс тэндээс урган гардаг мэт бодож ирлээ. Харин Бриксит энэхүү байр суурийг нь ганхуулаад эхэлчихсэн.

20 жилийн өмнө Британи догь янзтай байдлаа давалгаалуулж, бусдыг яг л гэрэл дээр шавах эрвээхэй мэт өөртөө татаж байв: Бритпоп хөгжмийн байлдан дагуулалт дэлхийг хамарч, шинээр сонгогдсон залуу Тони Блейр шинэ Британийг бий болгоно хэмээн бардам амлаж байлаа. Тони Блейрийн бий болгосон дүр төрхөөс хойш 20 жилийн дараа Тереза Мей консерватив намынхаа тайзан дээр гарч ирж үг хэлж байгаа нь цаанаа л үлбэгэр, үр дүнгүй. Засгийн эрх барьж буй Консерватив нам Брикситтэй тэмцэлдэж байгаа энэ үед Их Британи өмнө нь байгаагүйгээр онцгүй харагдаж байна.

Бэлтгэлгүй муутай Брикситийн хэлэлцээрүүд тэдний имиджийг дээрдүүлэхэд нэмэр болсон зүйл алга. Энэ бүхэн нь цаашлаад Европын бусад орнууд Британийг хэрхэн хардаг үзэл бодолд хүчтэй нөлөө үзүүлэх болов уу.

Брикситээс үүдэн дэлхийн хамгийн бүтээлч авьяастнуудаа алдах бодит эрсдэл тулна

Их Британийн бадрангуй, бүтээлч үйлдвэрлэлүүд одоогоор 84 тэрбум ам.доллар бий болгож байна. Энэ нь ДНБ-ий дөрвөн хувиас илүү үзүүлэлт. Сүүлийн 25 жилд, архитектур, хөгжим, уран зохиол, урлаг гээд олон салбарын хамгийн догь, шилдэг санаанууд дийлэнхдээ Их Британиас урган гарсан. Цаашид ч гарах боломжтой. Гэхдээ Брикситээс үүдэн илүү дотогшоо чиглэсэн газар шиг харагдаад эхэлбэл, тэдгээр дэлхийн хамгийн бүтээлч авьяастнуудаа алдах бодит эрсдэл тулна.

Цалингийн өсөлт тогтонги байгаа ч ажил эрхлэлтийн түвшинрекорд тогтоож, хөдөлмөрийн зах зээл “халуун” хэвээр байна. Брикситийг дэмжигчид Ерөнхий сайд тохиролцоо хийж чадахгүй байлаа ч айгаад байх зүйл Британид байхгүй гэж буй. Гэвч энэ нь эдийн засагт урьдчилсан сануулга өгч байж ч мэдэх. Ерөнхийдөө, бизнесүүд тогтворгүй байдалд харьцангуй тэсвэртэй хандаж буй. Гэхдээ тохиролцоо хийж чадахгүй нь давамгай харагдаж эхэлбэл, хөрөнгө оруулалт асуудалд орж, байдал илүү муудаж мэднэ.

Хэрэв Британи тохиролцоогүй холбооноос гарвал ядуураад зогсохгүй алслагдмал нэгэн болон хувирна

Эх сурвалж: Дэлхий2018 сэтгүүлээс


“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө