“БҮТЭЭЛЧ БАЯНХОНГОР” ГАР УРЛАЛ, БЭЛЭГ ДУРСГАЛЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Үндэслэл:

Говь, хангайн үзэсгэлэнт нутаг Баянхонгор аймаг нь түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт нутгуудаараа жуулчдыг татах бүрэн боломжтой. Тухайлбал, дэлхийд анх хүн үүссэнийг нотлох Цагаан агуй, эртний хүмүүсийн бичиж үлдээсэн хадны сүг зураг бүхий байгалийн галерей Бичигт хад, Цагаан булагийн хадны зургууд, анагаах эдгээх чадвараараа хосгүй, 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс бүхий Бүгийн цав, Ногоон цав, дэлхийд анх шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө дурсгал, дэлхийд 20-иодхон байдаг Мазаалай баавгай гэх мэт жуулчдын сонирхлыг татсан олон олон гайхамшигуудтай.

Харин эдгээр аялал жуулчлалын нөөц газруудыг үзэж сонирхсон жуулчдад зориулсан түүх, соёл, орон нутгийн онцлог, өвөрмөц байдлыг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хомс байна.

Иймд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран орон нутгийн онцлогтой, төрөл бүрийн материал ашиглахын зэрэгцээ донж маягийг нь тааруулан урласан, дэлхийн зах зээлд бүтээн борлуулж болохуйц бренд бүтээгдэхүүнийг бий болгохыг эрмэлзэж энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Уралдааны зорилго:

Аймгийн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломжоор хангах, бодлогоор дэмжихэд оршино.

1. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Орон нутгийн олдоцтой төрөл бүрийн материал ашиглах (Зөвхөн Баянхонгорт байдаг түүхий эд материалыг ашигласан бол давуу тал болно)
  • Хонгор нутгийн онцлог, байгалийн 3 бүс нутаг, төв Халхын соёл, зан үйл, түүх соёлын дурсгалт зүйлүүдийг орчин үеийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц шийдлээр бүтээх
  • Байгаль, экологид үзүүлэх сөрөг нөлөөгүй, олноор үйлдвэрлэх боломжтой
  • Овор хэмжээ багатай, жуулчид аялагчид авч явахад тохиромжтой байдлаар хийгдсэн байх

2. ӨРСӨЛДӨХ БҮТЭЭЛИЙН АНГИЛАЛ

  • Металл хийц: Алт, мөнгө, зэс, гууль болон бусад төмөр материалаар дангаар нь эсвэл бусад материалтай хослуулан бүтээсэн бүтээгдэхүүн
  • Арьсан эсвэл эсгий (ноос, ноолуур) эдлэл: дан арьс, эсгийн болон бусад материалтай хослуулан бүтээсэн бүтээгдэхүүн
  • Модон эсвэл чулуун эдлэл: дан мод, чулуу болон бусад материалтай хослуулан бүтээсэн бүтээгдэхүүн

Оролцогчид хэд хэдэн бүтээлээр оролцох боломжтой.

3. БҮРТГЭЛИЙН ХУУДАС БА БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

Уралдаанд бүртгүүлэхдээ:

  • Өөрийн товч танилцуулга (CV) болон иргэний үнэмлэхийн хуулбарыг (tsendjav.dalantsagaan@giz.deи-мэйл хаяг руу, эсвэл (доор байгаа шуудангийн хаягт) захидлаар илгээнэ үү.
  • Бүтээлийн загварын зураг, сэдвийн тухай товч тайлбарыг (дээд тал нь 1 хуудас) хавсаргана.
    • Тэргүүн байр
    • Дэд байр
    • Гутгаар байр

3.Бүтээлийг хийхэд зарцуулсан цаг хугацаа (хэмжих нэгж: хүн цаг), нэгж бүтээгдэхүүний өртөг болон худалдан борлуулах үнийн саналын талаарх мэдээлэл.

Оролцогчдыг 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал бүртгэнэ. Зөвхөн материалаа бүрэн бүрдүүлсэн тохиолдолд бүртгэж, бүртгэсэн эсэхийг цахим хаягаар 05 дугаар сарын 09-ний дотор баталгаажуулна.

Бүтээл ирүүлэх хугацаа:

Таны бүртгэлийг баталгаажуулсан тохиолдолд та уралдаанд оролцох бүтээл дээрээ ажиллах бөгөөд оролцогч өөрийн бүтээлийг урлаж байгаа үе шатуудыг харуулах зорилгоор хамгийн багадаа таван ширхэг фото зураг авч баримтжуулах шаардлагатай.

Эцсийн бүтээлийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр эсвэл Баянхонгор аймаг дахь Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанд хүлээлгэн өгнө.

4. УРАЛДААНЫ ХУГАЦАА

Бүртгэл эхлэх болон хаах огноо: 5-р сарын 01-ээс 05-ны хооронд

Бүтээл (-үүд)-ийг шүүгч нарт хүлээлгэн өгөх хугацаа: 5-р сарын 5-аас 28-ныг дуустал

Шүүгч нар эцсийн шийдвэр гаргах огноо: 6-р сарын 05

Шагнал гардуулах ёслол ба үзэсгэлэн зохион байгуулах огноо: 6-р сарын 07-оос 15-ны хооронд

5. УРАЛДААНЫ ШАГНАЛ, БҮТЭЭЛИЙН ЦУГЛУУЛГА

Бүх оролцогчдын бүтээлийг анхдагч зургийн хамт Баянхонгор хотноо хоёр долоо хоногийн турш нээлттэй үзэсгэлэнгээр болон ялагчдын бүтээлийг загварын үзүүлбэрээр дамжуулан нийтэд танилцуулна.

Ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгаруулна

6. ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨЛ

Үндэсний хөгжлийн газар, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төлөөлөл шүүгчдийн зөвлөлд ажиллах болно.

7. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Шүүгчид бүтээлийг дараах шалгуураар үнэлнэ. Үүнд:

  • Загварын нэр, сэдвийн утга агуулгатай нийцэх байдал
  • Материал, хэмжээ зэргийн харьцаа зөв байдал
  • Орон нутгийн материал хэр ашигласан болон орон нутагт үйлдвэрлэгдэх боломж хэр их
  • Тухайн сувенир зах зээлд аль хир амжилт олох вэ? Эрэлт, борлуулалт өндөртэй байж чадах эсэх

Оноо өгөх зарчим:

1. Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаа1-10 оноо

2. Бүтээлийн зах зээлд бодит үйлдвэрлэгдэх боломж1-10 оноо

3. Бүтээлийн түгээмэл хэрэглэгдэх байдал1-10 оноо

4. Эцсийн бүтээгдэхүүний борлуулагдах байдал1-10 оноо

Авбал зохих дээд оноо = 40

Шүүгч нарын үнэлгээнд бүтээлийн овор хэмжээ болон үнийг тооцохгүй.

8. УРАЛДААНЫ ҮР ДҮН:

Шалгарсан бүтээл, бүтээлийн эзнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд танилцуулна. Бүтээл илгээж буй уран бүтээлч, зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг өөрөө эдлэнэ.

9. ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА:

  • Монгол улсын иргэн байх
  • Гар урлалын салбарт ажилладаг чөлөөт уран бүтээлч байж болно. Мөн иргэд түүнчлэн урлаг, загвар, уран дарханы чиглэлийн сургууль, их сургуулийн оюутан, сурагчид оролцох боломжтой.
  • Оролцогч өөрийн бүтээлийг урлаж байгаа үе шатуудыг харуулах зорилгоор хамгийн багадаа таван ширхэг фото зураг авч баримтжуулах шаардлагатай. Зургуудыг эцсийн бүтээлийн хамт шүүгч нарт хүлээлгэн өгнө.
  • Оролцогчийн бүтээл хуулбар болох нь тогтоогдвол Зохиогчийн эрхийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
  • Аль ч төрөлд нэн ховордсон амьтны гаралтай түүхий эд ашиглахыг хатуу хориглоно.
  • Бүтээлд тавигдах шаардлага, уралдааны нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гар урчууд уралдаанд оролцох эрхтэй.

9. ХОЛБОО БАРИХ

1. Ц.Даланцагаан, хөтөлбөрийн мэргэжилтэн
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)
Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөр
НҮБ-ын гудамжны 38-р байрны 3 давхарт
Ш/х 1264 Монгол улс, Улаанбаатар хот 14251
Утас: 7011 7704, 70117705
И-мэйл хаяг:tsendjav.dalantsagaan@giz.de

2. М.Ганчулуун, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх
Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны
Төсөл хөтөлбөр, түншлэл хариуцсан мэргэжилтэн
Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Нутгийн удирдлагын ордон
1-р давхар, 104 тоот
Утас: 7044 4436, 9977 6008
И-мэйл хаяг: ganchuluunm@gmail.com