Валютын захад 135 сая ам.доллар нийлүүллээ

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаанд арилжааны банкууд ам.доллар болон юань тус тус худалдан авах санал илгээснээс Төвбанк 40 сая ам.долларыг 1418.10 төгрөгийн хаалтын ханшаар валютын захад нийлүүллээ.

Мөн өнөөдөр /2013.04.18/ арилжааны банкууд валютын своп хэлцлээр 95 сая ам.доллар худалдан авах санал тавьсан бол Монголбанк тус саналыг 100 хувь биелүүлэв.