Валютын захад 151 сая ам.доллар нийлүүллээ

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал илгээснээс Төвбанк 3.7 сая ам.доллар, 67.0 сая юань худалдаж, валютын захад нийлүүллээ.

Мөн өнөөдөр арилжааны банкууд своп хэлцлээр хийж, ам.доллар худалдан авах санал илгээсний дагуу, Монголбанк валютын захад 151.0 сая ам.доллар нийлүүлсэн байна.