Вьетнамын Ерөнхий сайдыг огцрохыг шаарджээ

Вьетнамын засгийн эрхийг баригч коммунист намын гишүүн Ерөнхий сайд Нгуен Тан Дуныг улсын эдийн засгийг зөв жолоодож чадахгүй байна гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригджээ.

Хуульч Дуонг Трунг Квок хэлэхдээ “Ерөнхий сайд нь алдаа гаргасныхаа төлөө уучлалт гуйгаад л болчихдог биш харин хариуцлага хүлээдэг байх цаг нь болсон” гэжээ. Тэрбээр “Ноён Дунг “огцрох соёл” гэж нэрлэсэн өөрийн саналаар огцрох үзэгдлийн салхийг хагалаасай” хэмээсэн бол Хуульч Нгуен Ба Тхуен “ноён Дунг Вьетнамын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь Коммунист намд итгэх олон нийтийн итгэлийн сэвтүүлж байна” гэжээ

Уг асуудалд ноён Дунг “Намайг энэ өндөр албан тушаалд Коммунист нам томилсон. Коммунист нам намайг энэ ажлаа үргэлжлүүлэхийг даалгаж байгаа ” гэх хариулт өгчээ. Ноён Дунг Вьетнамын эдийн засгийн зогсонги байдлын эсрэг тэмцсээр ирсэн. Холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар өнгөрсөн лхагва гаригт Ерөнхий сайдыг татан буулгах уг асуудлыг гаргаж тавьсан нь парламентийн танхимд шууд бичлэг хийж байхад болсноороо тун содон үйл явдалд тооцогдож аж.

Вьетнам одоогоор эдийн засгийн өсөлтийн удаашралтай байдал, инфляцийн өндөр түвшин, гадаадын шууд хөрөнгө оруулалтын уналт, тогтворгүй хэврэг банкны сүлжээн дэх өрийн өндөр үзүүлэлтийн эсрэг ширүүн тэмцсээр байна. Түүний засаглалыг Вьетнамын усан онгоц үйлдвэрлэгч Винашин болон Вьетнамын үндэсний усан тээврийн зам болох Виналайнс зэрэг улсын өмчийн компаниудад хээл хахуулийг цэцэглүүлэн хөгжүүлсэн хэмээн буруутгадаг билээ. Ноён Дунг 2006 оноос хойш Ерөнхий сайдын алба хашиж байна.