Гадаад худалдаа буурлаа

Манай улсын наймдугаар сарын инфляци өмнөх сарынхаас 1.7 хувь, энэ оны эхнээс 6.7 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тус өсөлтөд боловсролын үйлчилгээ, бөс бараа, гутлын бүлгийн дүн болон орон сууц, ус, цахилгаан, түлшнийх тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, өнгөрсөн сард орон сууц, ус цахилгаан, түлшний бүлгийн дүн 4.1 хувиар өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт энэ оны долдугаар сард 321.4 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн сарын эцэст 8410.1 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Харин манай улсын экспорт, импортын жилийн өсөлтийн хурд буураад буйг Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд хэлж байна.

Экспорт, импортын өсөлтийн хурд:

Эх сурвалж: Монголбанк

Монгол улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс /2000 суурьтай/ тайлант хугацааны эцэст 1.422-т хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.0 хувиар буурлаа. Ийн буурахад зэсийн баяжмал, нүүрс зэрэг голлох экспортын бүтээгдэхүүний хилийн үнэ буурч байгаа нь нөлөөлжээ.

Экспорт өнгөрсөн оны наймдугаар сарын дүнгээс 5.9 хувиар буурсан бол импорт есөн хувиар буурлаа. Ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт багассан нь нөлөөлсөн бол импортын үзүүлэлт уруудахад үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ багассан нь дээрхэд нөлөөлсөн аж. Гадаад худалдааны дээрх хоёр сувгийн бууралтыг мөнгөн дүнгээр үзүүлье.

Экспорт-168 сая ам.доллараар

Импорт-403 сая ам.доллараар