Гаднын зах зээлийн эрэлт Хятадын экспортыг аварч эхэллээ

Хятадын экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар хувиар буурсан дүнтэй гарлаа. Ройтерс агентлагийн мэргэжилтнүүд дөрвөн хувиар өснө гэж байсан ч бодит үзүүлэлт эсрэгээр гарч, таамаглалаас хол зөрлөө. Тус улсын экспорт энэ оны хоёрдугаар сард 18.1 хувийн уналттай байсан билээ.
Харин импорт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар унаж, Ройтерс агентлагийн 2.4 хувийн өсөлттэй гарах тооцооллоос мөн л хазайлаа. Хоёрдугаар сарын хувьд Хятадын импорт 10.1 хувиар өссөн юм.
Ингэснээр тус улсын гадаад худалдааны ашиг буюу илүүдэл тухайн сарын хугацаанд 7.7 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг Хятадын Гаалийн албанаас мэдээллээ.
Гадаад зах зээлийн эрэлт нэлээд нэмэгдэж буй нь хоёрдугаар улирлаас экспорт өсөх хөшүүрэг болж байгааг Гаалийн алба мэдэгдэж байна. Хэрвээ энэ чигээр экспортын орчин эерэг байвал Хятад улс 7.5 хувийн гадаад худалдааны өсөлтийн зорилгодоо хүрэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.